Thursday, October 21, 2010

Энхдөл сүүлчийн захидал

Миний хажууд чи жаргалтай байсан болохоор
Нүднээс чинь урсах нулимас үнэн байсан учираас
Хоолойд минь тулчаад гарахгүй байна хонгор минь
Чимээгүйхэн шиг явлаа ..... уучилаарай

Миний хайраа одоо битгий уйл
Тэнгэр дээрээс харахад надад хэцүү байна
Бурхан чи бид 2-г салгасанаас биш
Чи минь ямар ч буруугүй

Маргааш өглөө би нэгэн навчис болоод
Чинийхээ хажуугаар хийсэн буугаад
Амьдралын тэр сайхан гэрэл гэгээг
Чамдаа би чинь шивниеэ дээ

Диваажин гэж байдаг юм байна
Дэргэдээс чинь харж байна цугтаа байж чадахгүй нь
Чинийхээ залбиралаар би дэндүү жаргалтай хайрт минь
Зүүд нойронд чинь нэгэн од гийвэл
Харвах тэр одыг намайгаа гэж бодоод
Хамтдаа байсан өдрүүдийхээ дурсамжыг дахин нэг санаарай
Нэгэн өглөө би цасан ширхэг болон
Булбарай хацар дээр чинь хайлан буугаад
Ярьдаг байсан тэр ирээдүйгээ дахин нэг ярилций
Диваажин гэж байдаг юм байна
Дэргэдээс чинь харж байна цугтаа байж чадахгүй нь
Чинийхээ залбиралаар би дэндүү жаргалтай хайрт минь
Сүүлчийн хэдэн үгээ чамдаа захидалаар илгээе
Сайхан амьдарлыг олоод сэтгэл өөдрөг амьдар
Сартай тэнгэрлүү харах болгондоо
Сэмхэн миний тухай бодоорой
Алсаас харан хайрлах ёстой л юм байлгүй
Амталж үзсэн хайр минь ганцхан чи л байсан
Түшиг болон чамдаа нууцхан туслан
Эндээс би чинь харан сууна
Диваажин гэж байдаг юм байна
Дэргэдээс чинь харж байна цугтаа байж чадахгүй
Чинийхээ залбиралаар би дэндүү жаргалтай хайрт минь
 нь

No comments: