Saturday, October 23, 2010

миний бодол

ингээд та бүхэнтэйгээ жаахан бодол санаагаа хуваалцах гэсэн юм өнөөдөр би ажил дээрээ сууж байна одоохондоо ажил бага байгаа болохоор хийх юм байхгүй тэгээд л сууж байна даа миний бодолоор бол монголд маань цэрэгийн алба 2 юм уу 3 жил байсан арай дээр бол уу гэж боддог юм би өөрөө аль хэдийн нэг жилийн алба хаасан л даа гэхдээ надад бол дутуу юм шиг санагдаг юм тэгээд ч одоо монголд маань хийх юм зөндөө байна шүү дээ тэгэхээр цэрэгийн албыг 2-3 жил болгоод тэгээд цэрэгүүдээр ажил хийлгэж авсан цалинг нь халагдахад нь өгдөг болох хэрэгтэй байгаа юм яагаад гэвэл цэрэгт байгаа хүн архи дарс уугаад ажил таслаад байхгүй бас хичээнгүй сайн хийнэ дээрээс нь мэрэгжилийн үнэмлэх аваад халагдана гэсэн үг шүү дээ тэгэхээр миний харж үзэсэнээр бол цэрэгүүд жирийн ажилчинаас 20-30 хувь арай илүү ажил хийдэг юм зөвхөн энэ жилийн 11 сарын цэрэг татлагаар гэхэд 21000 залуус цэрэгт мордож байна шүү дээ тэгэхээр энэ сайхан залуусыг мэрэгжилтэй бас ирээдүйдээ ажилтай болгох хэрэгтэй байгаа юм заавал хүн болгон дээд боловсролтой болох албагүй шүү дээ ажил гэдэг сайхан тэр дундаа хар ажил хийгээд сайхан хөлсөө гаргаад байж байх сайхан шүү дээ би ч гэсэн 10-р ангиа төгсөөд 3 жил хар ажил хийж байсан миний ажил хийх сонирхол тэр л үед их өрнөэ байсан даа  хүн ажилийг голно уу гэхээс ажил хүнийг голно гэж байхгүй шүү дээ хүн болгон ажилийг сурч хийж чадахийн төлөө байх юм бол ирээдүйдээ маань сайхан болно гэсэн үг шүү дээ   

No comments: