Friday, October 1, 2010

миний амьдрал найзуудаа олсон минь

юун хүүхэд орилоод байна аа гэсээр ойртож ирлээ би ч эгчээ би харин танай хүүтэй тоглох гэсэн юм аа тэгсэн харин нэрийг нь мартчихсан байна гэтэл ээж нь харин өөрөө ороод асуухгүй юу гэдэг байгаа ингэж л би анхныхаа сайн найзтайгаа танилцсан юм ээжийг нь би анх хараад аймар ууртай эгч байна даа гэж бодож байсан юм Ээжийг нь пагма аавыг нь Шоовдор гэдэг байсан юм их сайхан хүмүүс байсан шүү тэр өдөр пагма эгч сайхан боорцог хийгээд би зөндөө идсэн бид 2 тоглож тоглож ядарсан  ч юм уу тэр сайхан боорцогны үнэрт татагдсан ч юм уу ээжийнхэн хажууд очоод суучихсан халуун боорцог идээд л ээж нь надаас манай гэрийнхэний талаар асууж суусан ингээд бүүр орой болсон хойно би гэртээ харилаа .Маргааш нь би нэг хүүхэдтэй зодоон хийсэн юм тэр бол Баатарсүрэн гэж нэг хүний хорийг малтсан хүүхэд намайг араг яс гэж дуудаад тэгээд би ч бас шартай болохоор бууж өгөхийг хүсээгүй юм энэнээс л болоод бараг 2 цаг зодолдоод тэгээд маргааш нь сайн найзууд болсон доо   бага байхад зодолдохгүй хүүхэд гэж байхгүй шүү бүгд л зодолдож байж найзууд болж байсан дараагийн нэг найз маань харин зодоон хийгээгүй шүү тэр их даруухан хүүхэд байсан юм нэрийг нь Батамгалан гэдэг юм олон хүүхэдтэй айлийн хүүхэд болохоортэр үед бид 3 -н амьдрал бүгд л өөр өөр байж дээ хамгийн гайгүй нь Чинзоригийнх л байсан даа ингээд л бид 3 хаана л явна тэнд 3 уулаа хэлхэлдээд л явдаг байсан юм . 1991 оны намар бид 3-р ангидаа орлоо жаахан хүүхэд л болсон хойно саваагүй зан дийлдэж 12 сард байхаа Чинзоригийнд бид 2 гадаа тэвэг тоглох гэсэн цасаар шуурч байсан болохоор гэрт нь ороод тогллоо Чинзоригийн аав нь тэр үед гэрийнхээ шалыг их гоё хулдаасаар хучисан байсан юм бид 2 ч тоглоомондоо улайраад тэр хулдаас энэ тэрийг анзаарах ч сөхөөгүй ид тоглож байтал Шоовдор гуай ороод ирлээ бараг орж ирсэнийг нь мэдээгүй байсан юм .Уг нь Шоовдор гуай их даруухан бараг бол бидэнд үг хэлдэггүй хүн байсан юм гэтэл гэрийнхээ шалийг хараад л шууд бид 2 ийг загнаж байсанаа гаргаад ирмээнээр ороолгож өгсөн дөө бид 2 ч бөөн уйлаан майлаан болоод л намайг гэртээ харь гэхээр нь гэртээ ирээд л аавдаа эрхэлдэг баатар хэлсэн чинь харин нэмэж бөөн лекц уншуулдаг юм даа манай аав маань бараг бол зоддоггүй хүн байсан юм харин хөдөлгөөнгүй суулгаад л лекц уншина шүү дээ би ч тэрийг нь сонсож байгаа юм байхгүй миний ухаан бодол бол аль хэдийн тэр гадаа явж байна шүү дээ хурдан дуусаасай гээд л надад бол энэ шийтгэл л хамгийн хэцүү нь байсан юм тэрнээс биш жаахан алганы амт үзчих юм бол тэр үедээ л жаахан хорсож байгаад л зүгээр болно энэ лекц бол үнэхээр там шиг санагдадаг байсан шүү манайх ч энэ үед амьдрал ч сайхан байсан ардчилал гараад Төмөрбатынх гэдэг айл 15 хонь ямаатай 1үнээтэй 1 морьтой байсан юм би бор мориндоо л хайртай байсан даа жаахан л хатуу явдалтай болохоос их номхон морь байсан юм манай тэндэхийн айлууд бараг л бүгд л малтай байсан юм бид нар хонио нийлүүлж хариулдаг байсан юм 7 хоноод л нэг хониний ээлж таарна тэр үед бол би гэдэг хүн хаан шүү дээ бэлчээр дээр аав хоол унд авчирч өгнө тэгээд сайхан дураарай байна хонь барьж унана хооронд  нь мөргөлдүүлнэ . 1992 онд би анх удаа эмнэлэгт хэвтсэн юм би багын ивэрхийтэй байсан болохоор аав маань мэс засалд оруулсан юм

No comments: