Sunday, January 23, 2011

Хүний амьдралаа гэж 7-р хэсэг

Ингээд л болд маань тоглож гарлаа яадаж байхад Алтаа хажуунаас хараад байдаг ингээд тоглож тоглож Болд алдсан мөнгөний 50 хувийг л эргүүлж оллоо . Тэгээд за  байз яаж хайрдаа харин юу гэж хэлдэг юм билээ гэж байсанаа за өнгөрсөн хэрэг үнэнээ хэлээд л тэгээд энэ газар ахиж хэзээ ч орохгүй дээ гэж өөртөө тангарлаж байлаа . Тэгтэл тэндээс Ганаа нэлээн халсан бололтой нэг хундага виски бариад хүрээд ирлээ . За миний хөгшин будаа болцон уу аан өөө тэгдэг юм миний хөгшин дараа тэгэж байгаад азтай үедээ ирээд тоглоод л олчихгүй юу гэдэг байгаа Болд нэг жаахан уурлах гэж байсан аа болиод харин тийм ээ алдчилаа гэтэл за хэдүүлээ сайхан найзууд болсон юм чинь нэг нэгэндээ туслая гээд Алтаа хамгийн түрүүнд гарч ирээд за би 50000 ханидвалж байна өөр хэн хандивлах уу гээт хартал Ганаа тэндээс би ч гэсэн адилхан гэлээ цуг байсан хүүхэн харин өө би мөнгө энэ тэр авч гар ирээгүй шүү дээ гээд жаахан хулчигнасан байдалтай байлаа Болд харин за яах гэсэн юм бэ жаахан алдаа л биз гээд Алтаа луу хартал Алтаа харин өө чи энэ мөнгийг чамд бид нар зүгээр өгөж байгаа гэж бодоод байна уу үгүй шүү харин бүгдээрээ нийлж байгаад тоглоод чиний мөнгийг олж өгөх гэж байхад чинь харин алдах юм бол чи бидэнд эргүүлж төлнө гэсэн үг шүү дээ одоо чи ойлгож байна уу гэж европ зангаар хэллээ Болд жаахан бодлож байсан аа нээрээ ч тийм шүү бүгдээрээ хэлэлцэх юм бол буруугүй бүлээн усаар угаах юм бол хиргүй гэдэг биздээ гээд тоглоомоо эхлээ ингээд бараг 4 цаг ноцолдож байгаад арай гэж нөгөө мөнгийг нь оллоо Болд ч бөөн баяр байлаа . энд хамгийн гол итвэх зүтгэл гаргсан хүн бол Алтаа байлаа Алтаа ч энийгээ мэдэж байсан. болохоор за одоо энэ болд ч минийх болсон гэсэн нүдээр харж байлаа . Болд ч ээждээ загнуулсан хүүхэд шиг Алтаад баярлаа гэж хэлээд л дуугүй боллоо харин Алтаа одоо энд камандлагч болсон байлаа бүгдээрээ цаг хартал харин шөнийн 3 цаг болчихсон учир Ганаа нөгөө хүүхэнээ хүргэж өгөнө гээд гараад явлаа Болд ч бас за за өнөөдөр бүгдээрээ сайхан нариглаа одоо харж сайхан амарсан дээр байх аа гээд нийлээд гарлаа гадаа гараад харин алтаа Болдоо жаахан байж байгаа ч миний дотор муухайраад байна аа салхинд жаахан сууж байгаад тэгээд явая тэгэх үү гэлээ өнөөдөр өөрт нь нэлээн тус болсон болохоор Болд ч нэг их юм хэлсэнгүй Алтааг хараад жаахан зогслоо алтаагийн бие хаа тэгэхэд л сайхан гоолиг харагдаж байгааг Болд анзаарлаа тэгээд Болд за байз гэрт очоод ч юу хийх юм билээ хоёулаа нэг газар орж жаахан юм ярьж суух уу гэтэл Алтаа ч за тэгэе гээд тэр 2 яаг л анх учираад хайр сэтгэлдээ бялуурч яваа хосууд шиг тэвэрэлдэн инээлдэж  хажуугаар өнгөрсөн хүн атаарахтал явж байлаа тэгтэл Алтаа 2 уулаа нээрээ энэ тэр газар гэж байсанаас чи гэртээ ганцаараа байгаа гээ биздээ дэлгүүрээс л жаахан юм аваад тэгээд танайд очоод л ууя тэгэх үү тэгээд ч найз нэлээн муудсан байна шүү дээ тэгэхгүй бол тасараад унчих юм бол хэцүү ш дээ гэлээ Болд ч за нээрээ тэр ч тийм шүү гээд тэр 2 Болдын гэрт ирлээ бараг өглөө 7 цаг хүртэл сууж амьдрал энэ тэр яриж суусан байлаа нэг харахад Алтаа гэртээ эр нөхөрөө тэвэрээд сууж байгаа юм шиг болдийг тэвэрээд унтцан байлаа чамайг хаашаа ч явуулахгүй дээ гэсэн шиг тас тэвэрсэн гарийг нь болд нэг тавиулж орон дээр гаргах гэсэнээ зулаагаас өөр хүүхэний үнэр үнэртэж үзээгүй болохоор өөрт нь сайхан санагдаж байлаа тэгээд нэлээн ууцан болохоор Алтаагийн бүх юм нь л сайхан харагдаж нэг мэдэхнээ Алтааг хүүхэд шиг өргөөд унталгын өрөөндөө орон дээрээ зөөлөн тавиад анх удаа хүн харж байгаа юм шиг дээрээс нь гөлөрөн ширтэж байлаа энэ үед Алтаа тасараагүй зүгээр л Болд яах бол гэж дотороо бодож байлаа намайг эзэмдээч гэж хэлмээр байсан ч нэгдүгээрт эмэгтэй хүн 2 дугаарт анх удаа эрэгтэй хүнийд ирсэн болохоор санаа нь зовж байлаа . энэ  үед болд өөрийгөө барих чадалгүй болцон чичирсэн гараараа цамцыг нь тайлж байлаа

Thursday, January 20, 2011

Миний хайрлаж сэтгэл зүрхэнд минь байдаг тэр л хүнд

Миний хайрлаж сэтгэл зүрхэндээ хадгалж явдаг тэр л хүндээ энэ дууг зориулж байна амьдралын нугачаанд алдаж эндэж явасан ч хэзээч мартаагүй шүү гээд энэ дууг зориулж байна

хурд хамтлаг ... би аавтай хүн

Өнөөдөр энэ сайхан өдөр гэж байдагаа

Хүн болгон л ингэж хэлэх байх гэхдээ аз жаргалтай хүний хэлэх үг байх гэж бодож байна . Өнөөдөр би аз жаргалтай байна уу гэж өглөө сэрээд л асууж үзлээ . тэгсэн харин аз жаргал гэж юм надад одоохондоо байхгүй юм шиг санагдаад яагаад гэвэл надад одоо тэр сайхан аз жаргал гээч юм нь байхгүй харин ирээдүйд л гарч ирэх байх гэж бодож байна . Тийм болохоор аз жаргал гэдэг юм бол харин хүний өөрийнхөн хичээл зүтгэлээс 100 хувь хамаарч байгаа юм тэр сайхан аз жаргалыг бүтээн байгуулахын тулд л харин хичээж зүтгэх хэрэгтэй миний нас хүрээгүй ч гэсэн миний хойч үе маань миний тэр амсаагүй сайхан аз жаргалыг амсаж эдлэх болно . тэгээд л бодоод байх юм бол ч зөндөө л юм гарч ирэх байх гэж бодож байна энэ бүгдэд эхлээд хүрэхийн тулд би харин сайн хичээж тэвчиххэрэгтэй байгаа юм даа тэвчих гэж байна энэ бол миний хувьд амьдралаа зохьцуулах хэрэгтэй гэсэн үг шиг сонсогдож байна . ер нь хүн тэвчээр гарган гэдэг маань ганцхан секундээс л эхлэх байх гэж бодож байна яаг ямар үед вэ гэдэгээ эхлээд сайн бодож цалингаа буусан үед тэр мөнгөө юунд зарцуулах вэ гэдэгээс бас , сэтгэлийн хөөрөлөө дарж сурах гээд л энэ бүгдээс л эхлэх байх даа би одоо сэтгэлийн хөөрөлөө дарж сурах хэрэгтэй байна даа тэгэхгүй бол тэгээд л цалин буулаа тоглоомын газар гэхээр тэнэг хүн шиг сонсогдож болох юм та нар намайг яаацан дүүрцэн толгой вэ гэх байх л даа тэглээ гээд би бүтэн 6 жил л тэвьчиж байна гэхдээ нээрээ хүн чинь өнгөрсөн амьдралаа биш ирээдүйгээ харж урьдны алдсан амьдралдаа харамсахгүй амьдрах хэрэгтэй юм шиг ээ тэгэхээр миний ирээдүй хаана байна вэ гэж асууя л даа та нар надад харин юу гэж хэлэх вэ чиний толгой бас сэтгэл зүрхэнд чинь чиний ирээдүй байгаа гэх байх л даа тэгээд бас л нөгөө улиг болсон тэвч тэгвэл чи ялна гээд л хэлэх үү надад энэ үг сайхан сонсогдож байгаа ч би тэрний хойноос тэгээд явж чадахгүй болоод л ингэж байна өөрөө өөрийгөө харин дайчилж чадахгүй байна аа за зүгээр л нэг жишээ энд бичие би өглөө бослоо уг нь орой унтахдаа би өглөө босоод гэрээ жаахан цэварлна гэж бодоод босох цагаасаа 1 цагийн өмнө босно гээд сэрүүлэг тавьлаа өглөө миний сэрүүлэг дуугарч байна аа тэгэхээр нь өндийгөөд босох гэсэн чинь аймар нойр хүрээд тэгээд л эргээд хэвтлээ за 30 минут гэж өөртөө хэлээд л эргээд унтсан харин нүдээ жаахан аниад л нээсэн чинь 30 минут аль хэдийн болсон байсан юм тэгээд л ахиад жаахан гээд л ингсээр байгаад цагтаа бараг хүчээр сэрж босох гэсэн бас л залхуураад тэгээд орондоо жаахан хэвтлээ бараг 20 минут хэвтээд тэгээд л бослоо би уг нь ажилдаа явахаас өмнө 40 минутийн өмнө босдог байсан юм ингээд л 20 минут хэвтсэн болохоор 20 минутанд босож усанд ороод ороо хураагаад л таарлаа ингээд автобуссны буудал луу бараг гүйхээрээ очиж байж л нэг ажилдаа хоцорохгүй ирлээ . ингээд бодохоор өглөө жаахан ч гэсэн цай уух хэрэгтэй байдаг уугаагүй тэгээд ажил дээрээ хоосон ходоодтой ирээд одоо ч гэсэн гэдэс өлсөөд л хоол нэхээд байна залхуугаасаа болоод л өлсөж байгаа юм даа тэгэхээр хүмүүсээ залхуугаа л хүн давж чадах юм бол тэгээд л сайхан амьдарч аз жаргалтай болно гэсэн би чадах болно би заавал залхуугаа давж гарах болно

Friday, January 7, 2011

Хайр гэж юу байдаг юм бэ ?

сайн байна уу найзууд болон миний сайтаар орж ирдэг та бүхэндээ бас л нэг санаа оноогоо бичиж хуваалцах гэсэн юм Хайр гэж нээрээ юу байдаг юм бэ миний хувьд тэр хайр гэдэг чинь байсан одоо харин байхгүй болчоод л сууж байна даа яагаад гэдэгийг өөрөө ч мэдэхгүй байна би одоо 30 настай тэгсэн хэр нь надад амьдралын минь хань , миний төлөөлөл болох үр хүүхэд гэхээр юм юу ч байхгүй л байна даа тэрний хойноос явсан уу гэвэл тийм ээ гэхдээ жаахан тэгээд л өөрөө тэнэгтээд л тэгээд л байхгүй болгчихсон доо одоо надад найз охин гэсэн юм ганц ч алга орчилон дэлхий дээр ганцаараа болоод л сууж байна ирээдүй тэр сайхан аз жаргал гээд байгаа зүйл нь хаана байгаа юм бэ гэж одоо орилоод хашигармаар л байна тэглээ гээд одоо тэр сайхан мөч ирэхгүй гэхээр өөрөө өөртөө маш их уур хүрч байгаа ч цаг хугцаа бүгдийг эдгээх байх гэж найдаж өөрөө өөрийгөө тайтгаруулаад л сууж байна даа амьдралдаа хүн зорилогтой байх хэрэгтэй гэдэг ч миний хувьд тэр нь байхгүй болчоод байна би юуны төлөө амьдрах гэж өөрийнхөө төлөө юу эх орон эгч дүү нарынхаа төлөө юу ирээдүй гарч ирэх өөрийнхөө хань ижил үр хүүхэдийнхээ төлөө юм гэдэгээ сайн ялгаж чадахгүй л байна даа гэхдээ энэ бүгдийн төлөө гэж бодож байгаа ч байнга тэнэгтээд байгаад аа л би уур хүрч байна даа би одоо тэвчээртэй л хүлээх хэрэгтэй байх гэж бодож байна