Saturday, October 2, 2010

миний амьдрал 3-р хэсэг

ингээд би эмнэлэгт хэвтлээ тэнд эмч нь Цагаан гэдэг их эмч байсан юм их сайхан ааштай намайг бараг 3 хоног байлгаж байгаад хагалгаанд оруулана гээд би ч тэнд сайхан дураарай байлаа би хамгийн жаахан нь болохоор л хүн болгон миний дүү нааш ир чихэр боов ид гээд л би тэгэхэд өрөөндөө ганцаараа байсан юм яг намайг хагалгаанд ордог өдөр манай өрөөнд нэг ах орж ирлээ . Тэр ахын хүзүүн дээр нь их том гарцан тэрийгээ авхуулах гэж байгаа гэсэн бараг намайг хагалгаанд орсон өдөр зэрэг орсон юм . энэ өдөрөөс хойш бид 2 ыг манай мэс засалын хүмүүс гэдэг годон 2 гэж хочилдог болсон юм яагаад гэвэл тэр ах доошоо харж чадахгүй харин би дээшээ өндийж чадахгүй тэгээд л өдөр нь хооллондоо орох болохоор би тэр ахын гараас нь хөтөлөөд л явна тэр үедээ их инээтэй харагдаг байсан байх даа гэж боддог юм хүн хагалгаанд орно гэдэг аймар юм байна лээ тэр ширээн дээр нь гараад л хэвтэхээр ар нуруунаас нэг л хүйтэн оргиод харин тэнд байсан сувилагч эгч сайн хүн байсан юм . тэр эгч өөрөө надтай чацуу нэг хүүтэй гэсэн тэгээд  миний санааг их сайн ойлгоод байгаа юм шиг санагдаж байсан юм тэр үед чинь монголд нинжатай кино их гардаг байлаа тэгээд л модний нинжа нарны нинжа гээд л тэр нинжа чинь ингдэг энэ нь ингдэг гээд л би уг нь гэдэсээ хагалуулаад л хэвтэж байгаа хүн шүү дээ тэрхэн үед би өвчинөө мартаад тэр эгчтэй кино ярисаар л хагалгаагаа дуусагсан даа гэхдээ тэр үе аймар их өвдөж байсан ч жаахан хүүхэд болсон хойно кино гэхээр бүх мэдэрлээ алдчихсан байсан байх гэж боддог юм . Ингээд би гэдэг хүн 7 хоног эмнэлэгт хэвтэж байгаад гарлаа . Уг нь эмч намайг гүйж харайж болохгүй гэсэн юм гэхдээ жаахан хүүхэд болсон хойно тэгээд л хөдөлгөөгүй байна гэж худлаа шүү дээ . хурга ишиг гээд л хойноос нь хөөцөлдөөд л явна яурханы аваралаар харин гайгүй л эдэгсэн дээ тэр эмнэлэгт хэвтэж байсан бараг бүх ах нар архи ууна тэгээд л эмчид хэлж болохгүй шүү гээд л миний хажууд ууна надад дандаа чихэр шоколад өгнө тэрийг нь авна тэгэнгүүт чинь за эр хүн эр хүндээ хайртай байдаг юм хэлэхгүй гэж ам өг гээд л би ч яахав хэлэхгүй гээд л тэгсэн нэг өдөр манай их эмч намайг дуудаад за батаа энэ ах нар нь архи ууж байна уу гээд л асууна би ч эр хүн болохоороо үгүй ерөөсөө уухгүй байгаа гээд л  тэгсэн эмч харин энэ ах нар нь их хүнд хагалгаанд орсон хүмүүс архи уух юм бол хагалгаа нь задардаг юм чи заавал эмчдээ хэлж байгаарай гэхээр нь би ч за л гээд үлдлээ . Харин миний дотор бол хурдан нөгөө ах нар дээр шинэ дуулсан юм аа очиж хэлэх гээд л байж ядаж байсан даа Тэгээд очоод хэллээ ахаа та нарыг их архи ууж болохгүй гэж байна гэсэн чинь харин өөө чи эр хүн байтлаа эмчид очоод хов зөөсөн юм уу гэдэг байгаа  би үгүй би та нарийг архи ерөөсөө уудаггүй гэж л хэлсэн ш дээ харин эмч та нарийг архи их уух юм бол хагалгаан задардаг гэсэн тэгээд л би та нарт хэлж байна . тэр ах нар харин зүгээр дээ миний дүү ах нар нь архийг чинь тааруулж уудаг байхгүй ах нартаа санаа зоволтгүй гээд намайг хартал би ч бүүр гомдоод уйлах гэж байсан шүү  . тэгээд л би гараад явсан даа гэхдээ бараг 2 долоо хоног эмнэлэг дээр очиж боолтоо солиулж байсан даа тэр үед эмнэлэгээс шипрез бас дусал хийдэг гуурс гээд л нэлээн юм хэлж нэг аваад л хулгай хийж нэг авна шүү дээ тэр гуурсаар нь бид нар их гоё хүзүүний зүүлт хийдэг байсан юм харин шипрезээр нь усаар байлдаж тоглоход их хол явдаг юм . тэр үед бол хүүхдүүд их олон юмаар тоглдог байж дээ эрэгтэй хүүхдүүд нь тэвэг , мөнгөөр бас тоглоно бас дугуй түрж их тоглдог байсан юм эмэгтэй хүүхдүүд бол тэгээд л чиртаа ерзээн гээд л бараг тоглохгүй тоглоом гэж байхгүй шүү . Ээждээ л их загнуулдаг байсан даа өдөржин л гадаа голийн эрэг дээр л өнжин орой гэртээ ороод ирэхэд бол гар гэж байхгүй зүлгүүр болоод л ирнэ тэгээд бас тэрэн дундаас нь цус нь гоожоод хатчихсан ээж маань жаахан халуун усанд хүчээр дүрж байгаад л угааж өгнө дөө тэгэхэд аймар хорсоод л бид ч зугтаах ямарч гарцгүй болтол нь суулгар байгаад угаагаад сайхан хониний сүүлээр тосолоод л өгнө бас болоогүй унтахад нь гялгар цаасаар боогоод өгнө шөнө бид ч хөдөлгөөгүй унтана гэж байх биш өглөө нөгөө гялгар уут бол тэр хөл хавиар л явж байна шүү дээ

No comments: