Thursday, October 14, 2010

миний амьдрал 4-р хэсэг

ингээд би гэдэг хүн нээрээ 2 -р ангид ороод бид нар нэг зугаалагаар явсан юм манай ангийн нэг охиний аав нь автобусстай тэгээд л бид гэр хороололоосоо гараад хойшоо ууланд гарсан юм тэр үед манай ангийн багш гэж нээх том алаг нүдтэй хөөрхөн багш байдаг байсан юм . байнга л биднийг хөгжөөж байдаг байсан юм тэгээд уулан дээр очоод бид нэлээн тоглсон тэгсэн манай ангийн багш маань за бүгдээрээ айл гэр болж тоглоё гээд бид нарийг 3 -3 аар нь болгоод тэгээд л аав ээж хүүхэд нь гэсэн ам бүл болгоод манай ангийн багш маань харин жинхэнэ багш нь болж айл болгоноор ороод тэгээд л танай хүүхэд чинь ийм байна тийм байна гээд л тэгсэн би харин жаахан азгүй л байсан л даа надтай гэр бүл болох хүүхэд байхгүй тэгсэн нэг охин арай гэж олоод тэгээд манай хүүхэд гэсэн чинь харин манай ангийн хамгийн ядуу айлийн хүүхэд таараад тэгэхэдээ гайгүй бид нар бүгдээрээ гэрээсээ авчирсан хоол болгоноороо тавагийн идээ засаж байлаа би ч  ээжийнхээ   хийж өгсөн цуйванг гаргаад л тавилаа манай хүн харин жаахан чихэр боов гаргаж тавиад манай хүүхэд харин бантан гаргаад ирдэг байгаа би ч гайхаад наадахаар чинь яах юм бэ тэгсэнээс энэ хоол унд бараг болох байхаа гэсэн чинь Батчулуун маань гомдох нээ урвайгаад ирдэг байгаа тэгхээр нь би ч за за гаргаад тавьчих гээд уг нь ч бантан гэдэг маань алтан медалтай хоол гэдэгийг мэднэ л дээ ингээд бүх юм сайхан болж байлаа манай гэрээр манай ангийн багш нь орж ирээд л за Батаа танай хүүхэд чинь хичээлдээ маш муу байгаа даа та 2 ер сайн хичээлийн хийлгэж байгаарай гээд л баахан юм яриад би ч айлийн эзэн хүүхэдийн аав гэсэн  дээ л их л додгир суж байлаа . ингээд бид нар уулнаас бууж гэр гэртээ харих тийшээ хандаад манайхан ч идэх хоол унд маань дуусаад ирэгүүт л тоглож гарлаа бид нар хөл бөмбөг тоглож байгаад манай ангийн нэг хүүхэд харин уулын уруу алдчихсан юм тэрний бөмбөгний хойноос яюсан хүүхэд харин бөмбөг байхгүй нүүр нь сонин царайлчихсан хүрээд ирдэг байгаа бид ч юу болсон яасан бэ гээд л бүчээд очисон чинь харин тэр доор хүний араг яс байна гээд манай ангийн багш маань харин айгаад охидууд ч гэсэн айгаад тэгээд бид дан эрэгтэй хүүхдүүд нь очиж үзэхээр доошоо буулаа тэгсэн харин тэр уулын дор байдаг бүүр дээр үеийн нэг оршуулагийн газар байдаг юм хэдэн зуун жилийн өмнө л байсан байх гэж боддог юм зүгээр л нэг хэдэн том том чулуу дөрөвөлжилөөд тавьцан байдаг юм тэгсэн нэгнийхэн харин чулуу нь хажуу тийш унаад дороос нь араг яс гэж нэг гавалын яс цухуйчихсан байлаа манай хэд ч тэнд нь айгаад хүрэх хүн байхгүй тэгсэн манай ангийн баатарсүрэн гэдэг хүүхэд өө энэ чинь зүгээр л хүний гавалын яс байна ш дээ энээс айсаний хэрэггүй манай аав хэлэхдээ хээр хөдөө ийм гавалийн яс зөндөө тааралдаг юм харин байрнаас нь хөдөлгөж болохгүй шүү гэдэг юм гээд тэгээд ч бид нар айж байсан болохоор оролдоогүй юм ингээд бид нар баахан энэ тэр үлгэр домог шиг юм ярисаар байгаад гэр гэртээ ирлээ

No comments: