Wednesday, October 6, 2010

Миний нутаг

Д.Нацагдорж “Миний нутаг”



Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд
Хойд зvгийн чимэг болсон ой хөвч уулнууд
Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
Өмнө зvгийн манлай болсон элсэн манхан далайнууд
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Хэрлэн, Онон, Туулын тунгалаг ариун мөрнvvд
Хотол олны эм болсон горхи, булаг рашаанууд
Хөвсгөл, Увс, Буйрын гvн цэнхэр нуурууд
Хvн малын ундаа болсон тойрон бvрд уснууд
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон Орхон, Сэлэнгэ, Хөхvйн онц сайхан голнууд
Уурхай баялагийн охь болсон олон уул даваанууд
Хуучин хөшөө дурсгал, хот балгадын сууринууд
Хол газар одсон харгуй дардан замууд
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Холхи газраас гялалзсан цаст өндөр хайрханууд
Хөх тэнгэр цэлмэсэн хөдөө хээр цайдамууд
Холын бараа харагдсан ноён шовх сарьдагууд
Хvний сэтгэл тэнийсэн уудам амьсгалт талууд
Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон
 Хангай,Говийн хооронд Халхын уудам нутаг
Хар бага наснаас хөндлөн гулд давхисан газар
Гөрөөс, араатан авласан урт урт шилнvvд
Хvлэг морьд уралдсан хөндий сайхан хоолойнууд
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Салхины vзvvрт найгасан соргог нарийн ногоотой
Саруулд талд яралзсан сонин янзын зэргэлээтэй
Сайн эрс цугласан байц бэрх газартай
Сvлд тахилга улирсан сvмбэр их овоотой
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Нарийн өвс ургасан малын сайхан бэлчээртэй
Нааш цааш сvлжих тэнэгэр сайхан нутагтай
Дөрвөн цагийн улиралд дураараа нvvх нутагтай
Таван зvйлийн тарианы хөрс шороот газартай
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Өлгий сайхан ууланд өвгөдийг тавьсан газар
Yр, ач, хvvхдийн vржиж өссөн газар
Таван хошуу мал тал дvvрэн бэлчсэн нутаг
Монгол хvн бидний сэтгэлийг сорсон орон
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Өвлийн тасхийм цагт цасан мөсөн бvрхээд
Болор шилийн өнгө гялтганаж, гялалзсан орон
Зуны найртай улиралд цэцэг, навч дэлгэрээд
Жигvvртэн шувуу холоос ирж гангар гунгар донгодсон орон
Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон
Алтай, Хянган хоёрын завсарт атар баялаг орон
Аав, ээжийн минь оршсон ашдын заяасан нутаг
Алтан нарны туяанд энхжин тогтсон орон
Мөнгөн сарны гэрэлд мөнхжин гялалзсан газар
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Хvннv, Сvннvгийн vеэс хөгшид өвгөдийн нутаг
Хөх Монголын цагт хvчирхэг болсон орон
Он онд идээшиж олон жилд дассан нутаг
Одоогийн шинэ Монголын улаан туг бvрхсэн нутаг
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Өссөн төрсөн бидний vндэсний хайртай нутаг
Өнгөлзөгч дайсан ирвэл vтэр өшиглөн хөөнө
Хувьтан энэ орондоо хувьсгалт улсаа мандуулж
Хойчийн шинэ ертөнц дээр хvндтэй гавьяаг байгуулъя
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Шүлгийн бүтэц задлал
4 шатаас бүрдсэн 6 үг бүхий 12 бадагтай 48 шат шүлэгтэй.Магтаалын хэлбрээр тоочих аргаар бичигдсэн.
1 Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд
Хойд зvгийн чимэг болсон ой хөвч уулнууд
Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
Өмнө зvгийн манлай болсон элсэн манхан далайнууд
2 Хэрлэн, Онон, Туулын тунгалаг ариун мөрнvvд
Хотол олны эм болсон горхи, булаг рашаанууд
Хөвсгөл, Увс, Буйрын гvн цэнхэр нуурууд
Хvн малын ундаа болсон тойрон бvрд уснууд – монгол орны 4 зүгийн байгаль гол горхи рашаан булаг зэргийг дүрслэн гаргасан бөгөөд энэхүү 2 бадаг нь ямар нэгэн өндөрлөг зүйл дээр гарч улс орныхоо байгалын сайхан уул ус гол мөрнөө харж байгаа мэтээр уран зураг мэт дүрслэгдсэн. Энэ нь Лессингийн <<Лаокон>> дээр байдаг цаг хугацаа орон зайн урлагийн төсөөллөөс ондоо байдлаар буюу харин Идеалистуудын хэлсэнчлэн "Уран зураг бол харж буй яруу найраг яруу найраг бол өгүүлэн хэлэх уран зураг" гэсэн зарчмаар бичигдсэн.
3.Орхон, Сэлэнгэ, Хөхvйн онц сайхан голууд
Уурхай баялагийн охь болсон олон уул даваанууд
Хуучин хөшөө дурсгал, хот балгадын сууринууд
Хол газар одсон харгуй дардан замууд – энэхүү бадаг нь уулын орой дээрээс доошилж буй байдлаар бичигдсэн.
4 Холхи газраас гялалзсан цаст өндөр хайрханууд
Хөх тэнгэр цэлмэсэн хөдөө хээр цайдамууд
Холын бараа харагдсан ноён шовх сарьдагууд
Хvний сэтгэл тэнийсэн уудам амьсгалт талууд – тал газар бууж алсын бараа харж буй байдлаар бичигдсэн.
5 Хангай,Говийн хооронд Халхын уудам нутаг
Хар бага наснаас хөндлөн гулд давхисан газар
Гөрөөс, араатан авласан урт урт шилvvд
Хvлэг морьд уралдсан хөндий сайхан хоолойнууд – энэхүү бадагийн эхний 2 мөр нь нь Лессингийн <<Лаокоон>> дээр байдаг цаг хугацаа орон зайн урлагийн төсөөллөөр бичигдсэн
6 Салхины vзvvрт найгасан соргог нарийн ногоотой
Саруулд талд яралзсан сонин янзын зэргэлээтэй
Сайн эрс цугласан байц бэрх газартай
Сvлд тахилга улирсан сvмбэр их овоотой
7 Нарийн өвс ургасан малын сайхан бэлчээртэй
Нааш цааш сvлжих тэнэгэр сайхан нутагтай
Дөрвөн цагийн улиралд дураараа нvvх нутагтай
Таван зvйлийн тарианы хөрс шороот газартай – энэ 2 бадаг нь бичиж буй зүйлийнхээ дэргэд очоод зогсож байгаад бичсэн байдлаар бичсэн бөгөөд манай улсад ийм ийм зүйлс байдаг гэсэн байдлаар бичигдсэн.
8 Өлгий сайхан ууланд өвгөдийг тавьсан газар
Yр, ач, хvvхдийн vржиж өссөн газар
Таван хошуу мал тал дvvрэн бэлчсэн нутаг
Монгол хvн бидний сэтгэлийг сорсон орон – энэхүү бадагт монгол орон мал аж ахуйн орон гэсэн утга гаргаж байна.
9 Өвлийн тасхийм цагт цасан мөсөн бvрхээд
Болор шилийн өнгө гялтганаж, гялалзсан орон
Зуны найртай улиралд цэцэг, навч дэлгэрээд
Жигvvртэн шувуу холоос ирж гангар гунгар донгодсон орон – энэ бадагт Монгол орны 4 улирлыг тус тусд нь дүрслэн гаргасан байна.
10 Алтай, Хянган хоёрын завсарт атар баялаг орон
Аав, ээжийн минь оршсон ашдын заяасан нутаг
Алтан нарны туяанд энхжин тогтсон орон
Мөнгөн сарны гэрэлд мөнхжин гялалзсан газар – энэ шүлэг Монгол орон атар газар эзэмшиж эхэлсэн үед бичигдсэн учир энэхүү бадагт өргөн уудам атар газартай бөгөөд монгол улс нь өргөн уудам нутагтай гэж дүрсэлсэн.
11 Хvннv, Сvннvгийн vеэс хөгшид өвгөдийн нутаг
Хөх Монголын цагт хvчирхэг болсон орон
Он онд идээшиж олон жилд дассан нутаг
Одоогийн шинэ Монголын улаан туг бvрхсэн нутаг – энэхүү бадаг нь монгол улсыг өнөр их түүх соёлтой гэж дүрсэлсэн бөгөөд энэхүү шүлэг бичигдэж байх үед социалист нийгэм байгуулагдаж байсан учир одоо үед манай улс социалист улс болж байна гэсэн санаа гаргаж байна.
12 Өссөн төрсөн бидний vндэсний хайртай нутаг
Өнгөлзөгч дайсан ирвэл vтэр өшиглөн хөөнө
Хувьтан энэ орондоо хувьсгалт улсаа мандуулж
Хойчийн шинэ ертөнц дээр хvндтэй гавьяаг байгуулъя – энэхүү бадаг нь 1933 онд сүүлд нэмэгдэж орсон бөгөөд энэ бадагт эх оронч үзэл суртлыг харуулсан мөрүүд олон байдаг яагаад гэвэл энэ япончууд монгол улсын газар нутагт санаархаж байх үед бичигдсэн юм.
     Энэхүү шүлгийн дахилт хэсэг нь эх орон руугаа хандсан утгыг гаргахын тулд: Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон гэсэн мөрийг оруулсан.
Уран дүрслэл
      Хөх тэнгэр цэлмэсэн хөдөө хээр цайдамууд Хvний сэтгэл тэнийсэн уудам амьсгалт талууд Салхины vзvvрт найгасан соргог нарийн ногоотой Саруулд талд яралзсан сонин янзын зэргэлээтэй Таван зvйлийн тарианы хөрс шороот газартай Монгол хvн бидний сэтгэлийг сорсон орон Болор шилийн өнгө гялтганаж, гялалзсан орон Алтай, Хянган хоёрын завсарт атар баялаг орон Алтан нарны туяанд энхжин тогтсон орон Мөнгөн сарны гэрэлд мөнхжин гялалзсан газар Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд Өмнө зvгийн манлай болсон элсэн манхан далайнууд Хvннv, Сvннvгийн vеэс хөгшид өвгөдийн нутаг Одоогийн шинэ Монголын улаан туг бvрхсэн нутаг Өнгөлзөгч дайсан ирвэл vтэр өшиглөн хөөнө Холхи газраас гялалзсан цаст өндөр хайрханууд

No comments: