Monday, October 4, 2010

хүний амьдралаа гэж \ 4-р хэсэг \

Ингээд орой болж Болдийн хүлээн хүсэж байсан мөч ирлээ . Болд Зулааг юу гэж хэлэх бол намайг уучилах бол уу гээд санааширан сууж байтал Зулаа аль хэдийн ороод ирцэн байлаа . Тэгтэл бүх юм шал өөрөө эргэсэн юм
Зулаа за миний хайр ямар хоол хийсэн бэ гэсээр хүрч ирээд чи зөвхөн минийх шүү гэдэгээ хэлэх гэсэн шиг  уруул дээр нь шуналтай гэч нь үнсээд хувцасаа солихоор өрөөндөө орлоо . Энэ үед Болд хайрдаа юу гэж хэлэхээ мэдэхгүй шоконд орсон тул юу ч дуугарч чадсангүй, Зулаа гарч ирээд за нэг сайхан хоол идэе гээд галзууханд орж ирлээ . Болд дуугайхан хайрдаа дуртай будаатай хуургагийн таваглаж өгөөд өөдөөс нь юу юугаа ч мэдэхгүй яг л нэг жаахан хүүхэд шиг харлаа . Зулаа харин өөдөөс нь бөөн хайр гэрэлтсэн нүдээр харж миний хайраа хайр нь чамайгаа аль хэдийн нь уучилсан шүү дээ миний хайр харин даварч болохгүй шүү гээд , бөөх миний хайр чинь ямар гоё хоол хийгээ вэ ахиад байгаа юу гээд л хөөрхөн алаг нүдээ тормолзуулан харлаа . Болд одоо болтол хайрдаа юу гэж хэлэхээ мэдэхгүй толгой дотор нь зөвхөн өөрийгөө хараан зүхэж бас хайрдаа улам хайр хүрч суулаа . байгаа байлгүй яахав чамайгаа өлсөж байгаа байх гээд хайр нь тогоо дүүрэн хоол хийсэн гэж хэлээд овоо нэг сэтгэл зүрхнээс нь нэг том бул хар чулуу аваад хаячихсан юм шиг бөөн баяр боллоо . миний хайраа өнөөдөр 2 уулаа гарч дискодох уу гэтэл Зулаа нээрээ тэгэе л дээ ойрд биенийхээ чилээг гаргаагүй тэгээд ч маргааш амралтынөдөр шүү дээ гээд за хайр нь тэгвэл лусийн дагина болчоод ирэе миний хайр энэ галзуухаа цэвэрлчээрэй гээд жаахан хүүхэд шиг дэгдсээр өрөөндөө орлоо . Болд ч бас сэтгэл нь сайхан байлаа хүний хань гэдэг ямар сайхан юм бэ Энэ сайхан хайрийг л алдаж яасан ч болохгүй шүү гэж өөрөө өөртөө андгайлж байлаа . орой бараг 9:30 болж байхад Зулаа өрөөнөөс гарч ирлээ би үнэхээр л лусийн дагина харж байлаа миний хайр ямар сайхан ямар хөөрхөн харагдаж байсан гээч  Болд тэгэхэд миний хайраас өөр сайхан бүсгүй энэ энэ хорвоо ертөнц дээр байхгүй шүү чи минь үзэгсэлэнтэй харгдаж байна шүү гээд тэвэрэн үнслээ . Диско бааранд ороод суутал тэр хавийн залуучуудын нүд миний хайр дээр тусаж би ч ийм сайхан эхнэртэй дээ их л маадгар сууж байлаа . Бас санаа зовож байлаа бараг л хайрыгаа гарч бүжиглэх болгонд хажуунаас салж чадахгүй ээжийнхээ хормойнд чирэгдэж байгаа жаахан хүүхэд шиг л дагаж байлаа . энэ байдалийг ойлгсон юм шиг миний хайр ч байнга л миний хажууд надад эрхэлэн бүжиг болгонд л хүзүүнээс минь тэвэрээд л их сайхан романтик байлаа энэ үдэш надад бол юугаар ч солимгүй сайхан үдэш байсан юм нэг мэдэхэд шөнийн 3 цаг болж байлаа би ч сэтгэл хөөрөөд хурдхан л гэртээ харж хайртыгаа жаргаамаар санагдаж байлаа . Тэгээд миний хайраа одоо 2 уулаа гэртээ хария гэтэл за за тэгэе өнөөдөр сайхан үдэш байна шүү гэсээр бид 2 тооцоогоо хийчээд гэртээ ирлээ  . Үнэхээр л энэ амьдрал гэдэг нэг нэгнийгээ ойлгож нэг нэгнийгээ уучилж байж л хорвоо сайхан байдаг юм байна гэдэгийг тэр л үед л ойлгосон юм. Гэхдээ чихэр , давс нь ихдэх юм бол тэр сайхан итгэл , тэр л сайхан хайр хоромийн төдийд л алга болдог гэдэгийг би сайн ойлгож авсан юм . Миний аав надад хэлж байсан юм  нэг хүнд  итгэх юм бол тэр хүндээ үхэн үхэтлээ итгэ , хэрэв жаахан эргэлзэж байгаа бол хэзээ ч битгий итгэ гэж хэлж байсан болохоор би ч Зулаадаа үхэн үхтлээ үнэнч байна гэж дотороо амлаж байлаа . За маргаашнаас сайхан амьдарна гэж өөрөө өөртөө хэлээд хайрыгаа тэвэрээд унтлаа . Энэ өдөрөөс 6 сарын дараа Болдийн ажилийн газар Алтаа гэж нэг шинэ хүүхэн орж ирлээ Ажилийнхан залуус бүгд л тэрний хойноос гүйж байхад Болдоо ерөөсөө тоодоггүй байлаа бараг мэндэлэхээс өөр юм ярих соэирхол байхгүй байсан юм тэгтэл нэг өдөр бараг ажил тарах алдад Болдийн ширээнд дээр нөгөө хүүхэн чинь ирээд за залуу чи чинь угийн ийм юм уу унаад ийм болцон юм уу яагаад юу ч дуугардаггүй билээ гээд ширээн дээр нь гараад суучилаа болдоо ч хөөе наад ширээн дээрээс буу гэтэл нөгөө хүүхэн тачигантал инээгээд өөө уучилаарай гээд  хажууд нь байсан сандал дээр суугаад бид нар энэ амралтын өдөр амралтанд явах гэж байгаа чи явна биздээ гээд нэг л гуйсан царайгаар харлаа

No comments: