Thursday, December 23, 2010

Миний бодол санаа

Өнөөдөр бас л ажил дээрээ сууж байна тэгээд хийх юм байхгүй байгаа нь жаахан тийм байна даа маргааш энэ нутагын хүмүүсийн баярын өдөр нь болохоор эд нар өнөөдөр энд жаахан баярлаад л бөөн юм яриад сууж байна даа нээрээ та нарт би байнга кино оруулж байвал үзэх үү гэдэг байна даа нээрээ өөр сайттай хамтарч ажилах хэрэгтэй байна даа тэгэхгүй бол би ганцаараа юм хийнэ гэж байхгүй л дээ тэгэж байгаад өөрийн гэсэн комтой болохоороо л байнга сайхан сайхан юм хийж байна аа бас та нараас юу оруулах юм бол зүгээр вэ гэдэг санаа оноо хэрэгтэй л байна даа

Monday, December 20, 2010

ЭХ ОРОН МИНЬ

                                                 ЭХ ОРОН МИНЬ
Би эх орондоо хайртай хүн хэрэв дайн дажин гарах юм бол хамгийн нэгдүгээрт л би тэнд зогсож байх болно .
Өнөөдөр эх оронд минь юу болж байна би өдөр болгон л интэрнэтээр орж мэдээ үздэг тэгтэл эх орон маань сүйрэх шатандаа орчихсон л байж байна шүү дээ газар шороогийн харийн хүмүүс ухаад дуусгаж байна шүү дээ ялангуяа хятадууд би хятад хүнд дургүй л дээ тэгэхэд одоо энэ төрийн тэргүүнд байгаа хүмүүс л арай л дэндүү байна даа өдөр болгон л идэж уусан энэ тэр гээд л байнга л муухай юм харж байна сайхан юм бараг байхгүй байдаг гэхэд хилсдэхгүй л байх өдөр болгон би дор хаяж 15 мэдээ уншлаа гэхэд тэрний 10 нь муу муухай гэмт хэрэг энэ тэр бичигдэж байна шүү дээ тэгэхэд энэ гадаадад амьдарч ажилж байгаа монголчууд бол гайгүй сайхан амьдарч байна эд нар яагаад монголдоо очиж амьдрахыг хүсэхгүй тэгээд л энд байгаад байдаг гэж бодож байна энд амьдралын баталгаа арай л дээр байна шүү дээ монголд бол тэгээд л амьдралын баталгаа нь хаана байна аа хаана ч очисон тэгээд хөдөлвөл хөлс зогсвол зоос гэдэг болсон болохоор нэг нь бие нь өвдөөд эмнэлэгт очоод үзүүлэх гэтэл урдаас нь мөнгө гэдэг , бас ажил олж хийнэ гэдэг бас л нэлээн мөнгө шаардана гэсэн үг өөрийн гэсэн мэдлэгтэй мөртлөө мэрэгжилийнхээ дагуу ажил олоод хийх гэтэл хахууль өг тэгэх юм бол гайгүй сайн ажилд оруулж өгөж болох юм ингээд л амийг нь таглаад явуулдаг за арай гээд мэдлэг чадвараараа ажилд ортол хяхаж хавчиад л тэгээд тэр хүн ажилаасаа гарахаас өөр аргүй байдалд оруулдаг тэгхэд энэ гадаадын хөгжилтэй оронд бол шаал өөр энд хэн юм мэдэж байна хэн толгой сайтай байна тэр л сайхан амьдарч байна монгол хүн уг нь сэтгэн бодох чадвараараа хэний ч дор орохгүй шүү дээ тэгтэл энэ одоогийн амьдрал нь байхгүй шүү хэн мөнгө төгрөгтэй байна тэр хаан бүгдийг захирч байна шүү дээ гэхдээ бас нэг алдаа энэн дунд байгаа юм монгол хүн толгой сайтай ч гэсэн тэр сайхан мэдлэгээ архинаас өгчихөөр л тэгээд будаа болж байгаа юм даа уучилаарай би бичиж байсан сэдэвээсээ хазайгаад л явж байна шүү дээ эх ороны тухай бичиж байсан хүн хэхэхэх нээрээ бид яагаад босож болохгүй гэж эх ороныг минь хуу хамаж байгаа энэ хүмүүстэй яагаад тэмцэж болохгүй гэж аан энэ өмнөговьд байгаа сайхан газараа яагаад бид нар өөрсдөө гараараа гаргаж ирээд дэлхийн зах зээлд гаргаж болохгүй гэж бид чинь тийм ч юм хийж чадахгүй мангар хүмүүс биш шүү дээ энэ тэндэхийн гуйлагчин харийн хүмүүсийг хараад л хэдэн халтар төгрөгний хойноос эх орон оо худалдах гэж үү миний монгол баян шүү дээ тэр болгоноо өөрсдөө гаргаж аваад өөрсдөө тэрүүгээр сайхан амьдарч болно шүү яагаад зөвхөн харийн компаниуд гэж энэ тал дээр бас сайн шийдвэр гаргах хэрэгтэй болоод байгаа юм даа бид гараараа дээр үеээс авхуулаад өөрсдөө л юм хийж амьдарч ирсэн шүү дээ зөвхөн сүүлийн 20 жилийн дотор гэхэд энэ эх орон минь юу болоод байна даа энэ тэндгүй л онгорхой газар шороо энэ тэндгүй зуд ган гээд л бүгд муугаар эргээд байна гэдэгийг хараад сууж байгаа төрийн тэргүүнүүд нь мэдэхгүй л байгаа юм байхдаа аан одоо тэр тавантолгой , оюутолгой гээд л бүгдийг нь бид нар яагаад өөрсдийн гараар ухаад гаргаж болохгүй гэж тэгэх юм бол арай удаан арай үр өгөөжтэй байна гэдэгт итгэж байна монголд маань сайн уурхайчин сайн ажилчин гэвэл зөндөө л байгаа шүү дээ харин хар ажилчин гэвэл харин хятадуудыг оруулж ирж болох юм тэгэхэдээ сахилга бат сайн байх хэрэгтэй тэд нарийг хэзээ ч даврааж болохгүй монгол хүн гэдэг ээ нэгдүгээрт тавьж ажилуулах хэрэгтэй тэгээд харийн хүнийг бол хамгийн сүүлд тавих хэрэгтэй энд гадаадад монгол сайн сайн санхүү эдийн засаг гээд тоо бодолго доо сайн залуучууд зөндөө байна шүү дээ эд нарийг харин монголдоо тэр сайхан мэдлэгийг нь ашиглаж зөвхөн монголийн төлөө зориулах хэрэгтэй бид нар янз бүрийн үйлдвэр байгуулах хэрэгтэй байгаа юм тэгэж байж л бид гадаад улсаас гуйхгүй байна тэгэхэд одоо энэ төрийн тэргүүн хийгээд байгаа хэдэн хүн гадаадаас гуйлга гуйгаад л байх юм тэгээд л бөөн өр зээл тэрийг хэн төлөх юм бэ? тэгээд монголын хар бор ардууд л төлнө гэсэн үг шүү дээ миний сонсож байсанаар л бол манай төрийн тэргүүнд байгаа бараг бүх хүн энэ гадаадын ихэнх оронд гэр оронтой болчихсон байдаг гэж сонсож байсан тэд нар монгол нэг өдөр сүйрлээ гэхэд би монгол биш гээд тэр гадаад луугаа гараад л алга болно гэсэн үг шүү дээ тэгээд л монголын минь хувь заяа тээр ангал луу унана гэсэн үг бид одоо омог бардам монгол цус цөстэй эрэлхэг улс байж одоо сөхрөх гэж үү үгүй бид нар одоохондоо хоол унд хувцас энэ тэрийг заавал сайханыг нь өмсөх гээд яах вэ дээ бид босох хэрэгтэй гэж бодож байна ахиж энэ төрийг босгох хэрэгтэй тэгэж тэмцэж чадах юм бол бид нар 10,20 жилийн дараа гэхэд бид улс шиг улс байх болно хэрэв одоо бүгдээрээ хөдөлж чадахгүй бээрсэн ялаа шиг байх юм бол 10,20 жилийн дараа гэхэд нэг улсын хараан дор ядуу тарчиг нь дэндсэн тийм л байдалд байна гэсэн үг тэгээд тэр улсынхаа хэлсэнээр байна гэж үү бидний ирээдүй ийм байхыг та хүсэж байна уу бидний ирээдүй хүүхэд газар шороо маань яах болж байна бидний өвөг дээдэс минь юу гэх бол гэж та нэг удаа бодож үзсэн үү энэ тэмцэлийг хүн болгон эх орон ирээдүй хойчийнхоо төлөө хийх хэрэгтэй монголд ямарч гадаадын хөрөнгө оруулалтай ч юм уу гадаадын гэсэн юм байх ёсгүй бүгд монгол хүний монгол ынх гэсэн байх ёстой эх ороноос минь юм авахийг хүсэх юм бол дэлхийн зах зээлээс хамгийн багадаа л гэхэд 2 , 5 дахин их юм төлж байж л өгөх хэрэгтэй эхлээд эх орон ард түмнийхээ хэрэгцээг хангаж байж дараа нь гадаадад гаргах хэргтэй юм бишүү аан төрийн түшээ нараа та нар зөвхөн өөрсдийн амьдралаа дээшлүүлэх гэсэн хөгийн хувиа хичээсэн зангаа жаахан больсон дээр юм биш үү одоо наад гэдэс гүзээ чинь хагарах гэж байхад л улам шунаад чихээд байх юм аа

Миний бодол

Өнөөдөр би ажил дээрээ л сууж байна манайд одоогоор хүн байхгүй тэгээд л нэт ширтсэн хүн байна . одоо би юу хийх вэ ? маргааш би юу хийх вэ ? дараа жил гээд л миний толгой дотор зөндөө л юм эргэлдэж байна тэр болгоныг бичээд л байх юм бол биелэхгүй юм шиг санагдаад бичмээргүй байна тэгэж байгаад дотороо бодож байтал болох байх гэж бодож байна л даа би нээрээ одоохондоо өөрийгөө хүмүүжүүлэх гээд бараг бүх хүнээс өөрийгөө тасалаад сууж байна яагаад гэвэл би энэ хайртай хүмүүсээ зовоохийг хүсэхгүй байгаа болохоор би өөрөө өөрийгөө ялах ёстой гэж бодож байна тийм болохоор хэдэн жил орсон ч хамаагүй би заавал сайн ах сайн дүү байхын төлөө хичээнэ тэгсэний дараа би энэ хэдтэйгээ сайхан амьдрана гэсэн үг шүү дээ би чадна чадахгүй гэх ганц ч шалтгаан байхгүй би өөрөө хичээгээд яадарсан үедээ хичээгээд арай гайгүй үедээ тэвчээд байхад болно гэж бодож байна гэхдээ өнөөдөр би жаахан залхуурсан л даа би эрт босоод гэр ороноо цэвэрлэнэ гэж бодоод унтсан ч өглөө хар дараад ерөөсөө унтаж чадсангүй тэгээд өдөр яг босох болсон чинь харин сайхан нам унтмаар болоод тэгээд л 2 цаг илүү унтаад ажил дээрээ ирчилээ хийсэн юм гэвэл хувцасаа угаалгын машинд хийсэн байх тэгээд л болоо харин өнөөдөр ажилаа тараад тэгээд гэрийнхээ шалийг ч болсон угааж тавих хэрэгтэй хүн хичээж сайхан амьдарна гэж байгаа бол энэнээс л эхлэх хэрэгтэй гэж бодож байна тэгээд одоо би энийг бичиж тавьчаад тэгээд жаахан хэлээ үзэх хэрэгтэй тэгээд энэн дээрээ өдөр болгон бичиж байх болно нэг бодолын өдөрийн тэмдэглэл шиг боловч миний санаа оноо амьдралдаа яаж хандаж байгаа болон өдөр тутам яаж өөрчилөгдөж байгаа гээд бүх юм л энд бичигдэх болно
За одоо юуны талаар бичих үү
эх ороны тухайн жаахан юм бичие гэж бодож байна

Sunday, December 19, 2010

Өшөө хорсол өшөө авалт

Өшөө хорсол өшөө авалт гэж ер нь юу вэ ? Та бүхэн надад хэлээд өгөж чадах бол уу , За би өөрийнхөө бодолыг та бүхэнд хэлэе . Миний хувьд бол өшөө хорсол өшөө авалт гэдэг нь байх ёстой гэж боддог гэхдээ ямар үед вэ гэдэгээ хүн сайн тооцоолж бодсон байх хэрэгтэй .Тэгээд дээр нь гэмт хэрэг хийхгүйгээр л өшөө хорсолоо авах хэрэгтэй юм шиг байна Гэхдээ энэ бол инээдтэй байх болно яагаад энэ инээдтэй байна вэ Өшөөтэй хүнээ байхгүй болсон үед л тэр хүний сэтгэл санаа тайван байна гэсэн үг тэгээд бодохоор тэр хүнийг байхгүй болгоноо гэдэг маань бас л хууль бус болж байгаа юм тэгэхээр тэр хүнээсээ яаж өшөөгөө авах вэ . За би тэгвэл эрэмбэлээд бичие л дээ 1-р т гэвэл тэр хүнийгээ байхгүй болгох тэгэхдээ өөрөөс чинь тэр хүн амь өршөө гээд алингаа алдаад гуйлгаж байгаад байхгүй болгох энэ бол хамгийн харгис үйлдэлд 2-р гэвэл  тэр хүнийхээ амьдрал дээр нь хавчих энэ бол харин байж болно гэхдээ л бас харгис үйлдэлдээ орно 3-р гэвэл өдөж байгаад өөрийг нь гэмт хэрэгтэн болгох тэгээд насаар нь шоронгийн тав болгох . За за ингээд бичээд байх юм бол зөндөө л санаа гарч ирэх болно миний хэлсэнээр ямар үед яаж өшөөгөө авах вэ гэдэгээ тэр үед нь л шийдэх хэрэгтэй хамгийн гол нь тэр хүнээсээ өшөөгөө авах чадалтай бас өөрийгөө аваад гарах чадалтай байх хэрэгтэй байгаа юм даа . Хүн яагаад нэг нэгэндээ өшөөтэй болдог вэ ? энэ асуудал бол хүн болгонд байнга гарч ирдэг асуудал над шиг чадалгүй хүн бол одоохондоо занаад л өнгөрдөг жаахан мэдрэл муутай хүн бол өөрөө гэмт хэрэгтэн болоод дуусан аан арай мөнгө төгрөгтэй чадалтай нь бол нууцаар өшөөгөө аваад л дуусгана . энэ болгонийг бодоод байхад хамгийн гол буруутан нь гэвэл тэр хүнийг өшөө хорсол авхуулах болсон тэр тэнэг хүн байгаа юм ирээдүйдээ яах вэ гэдэгээ сайн бодож үзээгүй байж хүнийг өдөж хүний мэдэрэлээр наадна гэдэг маань тэр хүн ирээдүйд юу болох бол энэ хүн намайг яах бол гэж тэр үедээ боддоггүй тэгээд тэрхэн үедээ өөрт нь хөгжилтэй ч юм уу сайхан зугаагаа гаргах гэсэн хүсэл нь юм уу эсвэл тэр хүнийхээ дээр нь гарах гэдэг ч юм уу нэлээн хэдэн учир шалтгаанаас болно л доо тэгээд сүүлд нь яаг тэр хонзон сансан хүн нь нөгөө хүнээсээ өшөөгөө авах гээд хүрч ирээд өшөөгөө авахад харин би юу хийчих вэ гэж боддог энэнд л хамгийн гол учир шалтгаана байгаа юм  тэр үед би чамтай зүгээр л тоглож байсан ш дээ гэж хэлээд ч юм уу намайг уучилаарай гээд сөхөрөөд уйлаад гуйсан ч бүх юм хоцорсон гэдэггийг тэр үед ойлгох болно бурхан шашинийн газар бол энийг арай өөрөөр хэлж сургах байх л даа гэхдээ амьдрал дээр хамгийн гол нь амьдралын хатуу хууль үйлчилдэг гэдэгийг хэн ч мэдэхгүй энэ болгон бол " өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр" гэдэг шиг чи хүнээр тоглох юм бол тэр чинь чиний хувьд хэсэг хугацааны дараа чамаар чиний тоглсоноос хэд дахин илүүгээр  тоглох болно гэдэгийг хэн ч мэддэггүй ингээд л нэг хүн хорвоогоос явах ч юм уу хэн нэгэн хүн хохироод л үлдэнэ гэсэн үг гэхдээ бараг л 2уулаа л хохироод л үлдэнэ л дээ нэг нь өшөө авч байна гээд өөрөө гэмт хэрэгтэн болох нөгөө нь бие хаа амь насаараа хохироно гэсэн үг.  За тэгвэл бурхан шашин ч юм уу арай энэрэнгүй байдалаас нь аваад үзье л дээ  За нэг хүн чамаар тоглоод л чамайг хяхаад л байдаг чи нэг бодь гал хүн шиг өө зүгээрээ энэ одоохондоо зүрх муу хүн байгаа юм тэгээд л уурлаад байх шиг байна эсвэл би одоо энэ хүний ямар буруу тахилийг нь өргцөн юм бол доо гэх ч юм уу за одоо ингэж байгаад зүгээр болчих байлгүй дээ гээд л нэг их юм санаад байхгүй мартчихдаг тэгтэл тэр хүн чинь чамайг өө энэ харин дуугай ноомой хүн байна хааяа энэ хүнээр уйдаагаа гаргаж байя гээд л дараа чамаар байнга тоглох болно дээрээс нь чамайг энэ муу миний өөдөөс яах юм гэсэн харцаагаар харицаад л байдаг тэгээд л уучилаад дарлуулаад явдаг хүн бол жинхэнэ тэнэг хүн бурхан шашинд хүнийг уучилж өршөө гэдэг ч амьтан алж болохгүй хүнийг харааж болохгүй гээд л заагаад байдаг яаг амьдрал дээр нэг сүмийн ламыг очоод өдөөд үзээрэй харин ч нэг чиний өөдөөс чинь дайраад бараг чамайг алах дөхнө энэнд бол би 100 хувь итгэлтэй байна номондоо л тэгэж заадаг болохоос тэр чинь адилхан л хүн шүү дээ тэгээд л сүүлд нь өө энэ ёстой чөтгөр байна гэх ч юм уу буруу шашинтай хүн байна гээд л чи байхгүй болно чи өөрөө хохироод л үлдэнэ гэсэн үг
2-р нь гэвэл хүний ууруулдаггүй аргыг нь олоод явдаг бялдууч новш гэж байна ийм хүн бол тэгээд л хамгийн аюултай хүнд бараг тооцож болно яагаад гэвэл ийм хүн чиний уурийг хэзээ ч хүргэхгүй тэгээд л чи тэрүүгээр яаж ч тоглож байсан тэр ерөөсөө уурлахгүй тэгээд л эээ найзаа гээд л бараг нэг хоёр цохиод авсан ч энэ тэр гэхгүй ээ найзаа гээд л байх болно харин ийм хүмүүс чинь сүүлд нь арай нөмөр нөөлөгтэй хүн олох ч юм уу өөрийг нь өмөөрөх нэг хүнтэй болох юм уу чи өөрөө жаахан ядараад доошлоод ирэхэд чинь шууд чамаар тоглож эхлэх болно хэзээ ч чиний талд орохгүй харин тэр нөмөр нөөлөггөө алдаад чи арай жаахан дээшлээд ирэх юм бол нөгөө новш чинь харин 100 хувь бууж өгөөд чиний хойноос гүйх болно ингэхээр ийм новшийг бол эхнээс нь хэзээ ч тоохгүй байх хэрэгтэй тэгэхээр бас хэцүү тэр чинь бас муу санаад эхлнэ тэгэхээр тэр чамтай яаж харицана яаг тэгэж л харицаад л явж байсан дээр байдаг юм
3-р гэвэл зүрхний өвчтэй хүн гэж байдаг шүү дээ дотрох санаа нь бол сайхан сэтгэлтэй мөртлөө жаахан юман дээрээс аймар араатан шиг болоод өөрийгөө хянаж чадахгүй болтлоо уурлдаг хүн энэ хүн бол нөгөө новшоос хамаагүй дээр байдаг юм яагаад гэвэл чи энэ зүрх муутай хүнээр тоглож чадахгүй дээрээс нь бас тэр хүндээ өөрийгөө ойлгуулцан бол тэгээд л чиний хэзээ ч салахгүй чиний төлөө үхэхээс буцахгүй сайн найз чинь байх болно аан харин жаахан л алдаа гаргаад уурийг нь хүргэх юм бол чи өөртөө гомдохоос өөр арга байхгүй гэсэн үг
4-р гэвэл Жинхэнэ эр хүн тийм ээ ийм хүн бол чиний сайн найз чинь байж чадна ийм хүн бол бүгдийг дотороо тунгааж бодож байдаг барагтай бол уурлаад хүнийг өдөөд байдаггүй , хамгийн гол нь ийм эрчүүд бүгдийг сайн бодож үзсэний үр дүнд хөдөлдөг болохоор энэ хүнээс нэг их халгаад байсаны хэрэггүй тайван энэ хүнд найдаж болно гэсэн үг гэхдээ хэзээ ч хэнд ч 100 хувь найдаж болохгүй өөрөө өөртөө ч 100 биш 80 хувь итгэж бай гэж энэ бол тэртэй тэргүй амьдралын бичигдээгүй хууль шүү дээ

хүний амьдралын жаргал зовлон

хүний амьдралын жаргал зовлон гэж юу вэ ? энийг би өөрийнхөө бодол болон туулж өнгөрүүлсэн амьдралынхаа тухай бичие гэж бодлоо
миний амьдрал тийм ч дардан байсангүй гэхдээ , жаргалтай үе гэвэл зөндөө байсан тэр жаргалдаа дэндүү хөөрч дэвэрч явсан үе байлгүй яах вэ тэгэхэд бас ядарч зовж байсан үе бас зөндөө байсан даарч хөрч ганцаардаж өлсөж байсан үе гэвэл зөндөө байсан ч тэр үедээ за би нэг сайхан амьдрах юм бол сайхан амьдрана гэж байнга бодож байсан ч жаргаад ирэхээрээ тэгээд л нөгөө зовож байсан үе чинь байхгүй болж яаж зовож байсанаа жаргалтай тэр мөчид мартаж орихдог нь л тэр ганц алдаа байгаа юм энэ бол ч хүн болгонд л байдаг байх гэж бодож байна гэхдээ хүний амьдралд ганцхан секунд л байдаг юм гэдэгийг би сайн мэдэж байгаа ч гэсэн тэр ганцхан секундийг би тэвчиж чадахгүйдээ л өдийд ингээд л тэнэгтэж байгаа ч би чадна гээд хичээх юм бол болох байх л даа тэгсэн ч би байнга л тэнэг хүн шиг байх юм гэж үү энэ болгонийг би бичээд л байх юм бол хэдэн ном ч бичээд тавьсан ч чадах байх гэж бодож байна тэгсэнээс өөрийнхөө хэзээ алдсан хэзээ онож явсан бэ гэдэгээ байнга бичиж байсан дээр байх гэдэгийг одоо би бодоод сууж байна даа тэгээд хойч үедээ энийг сургамж болгон үлдээх хэрэгтэй над шиг ингэж хүмүүс битгий алдаасай гэсэндээ хэлж байна би одоо яагаад ингэж сууна би сайхан амьдрах боломж надад зөндөө байсан шүү дээ сайхан боломж гээд л байнга л гарч ирж байсан боловч би бүгдийг нь алдчаад л одоо ингээд гөлийгөөд л сууж байна гэхдээ миний нас ингээд дуусаагүй л дээ би цаашаа бас амьдрана шүү дээ тэгэхээр би бас хичээгээд сайхан амьдарч болох хугацаа байгаа л даа нээрээ хүн зоригтой байна гэж яаг юуг хэлж байна аа миний хувьд бол дайн байлдаанд ороод амиа хайрлахгүй байлдах гэж бодож байна тийм ээ энэ бол эр хүн болгоний бодож санаж явдаг зүйл байх гэхдээ одоо энэ дэлхий дээр дайн гэж байхгүй болохоор энэ амьдрал гэдэг чинь толгой дотрох дайн болчоод байна л даа энэ дайнд хэн ялах вэ гэхээр хэн толгойгоо сайн ажилуулж чадаж байна тэр хүн амьдрана гэсэн үг шүү дээ бас , хэн тэвчээртэй ухаантай байна энэ болгонийг хүн хэрэгжүүлж чадах уу гэдэгээс шалтгаалж баян ядуу гэсэн юм гарч ирж байна би тийм ядуу бишээ бас баян ч биш тэгэхээр би хар амиа бодоод л байгаад байна гэсэн үг байх тэр ч тийм тэгэхдээ би гэдэг маань за яах вэ толгой сайн ажилдаг гэж бодоход харин залхуу гэж нэг юм миний бүх амжилт энэ тэрийг аваад явчихаж байна шүү дээ тэгээд энэ залхуугаас би яаж гарах вэ гээд хүнээс асуугаад суугаад байх юм бол би гарч чадахгүй гэсэн үг шүү дээ хүн болгон л надад чи ингэ тэг гээд бөөн санаа оноо хэлнэ тэр бол ойлгомжтой  гэхдээ нөгөө залхуу толгой чинь тэгээд л мартаад байна гэсэн үг тэгсэнээс би харин өөрөө сайн бодоод тэгээд би юун дээр их залхуурч байна гэдэгээ сайн тунгааж байх хэрэгтэй тэгэж байж л би сайхан амьдрал гээд байгаа зүйл лүү явж тэнд очих болно энийг хэрэгжүүлэхийн тулд их бага зүйлээс эхлэх хэрэгтэй байгаа юм даа нэгдүгээрт гэвэл гэрээ цэвэрлэхээс л эхлэх байх тэгээд хоол ундаа сайн идэж байх хэрэгтэй хувцасаа сайн угааж индүүдэж өмсөх , бие тамираар бас байнга өдөр болгон хичээлэх хэрэгтэй байгаа юм ингээд ирэхээр хүн гэдэг чинь тэгээд л толгой өөдрөг байх болно миний алдаа гэх юм бол харин энд амьдарч байхдаа виз гээд л айгаад тэгээд байгаа мөнгөөрөө тоглчоод л за дараа сарын цалингаар л сайн хоол ундаа авч байгаад л бие тамираар хичээлэх нь дээр гэж байнга юмыг хойш тавьсанаас л болж байгаа юм шүү дээ тэгэж л болохгүй байгаа юм юмыг цаг тухайд нь л хийж байх хэрэгтэй тэгэхгүй бол цаг гэдэг чинь алт гэсэн үг бид нар чинь ямар мөнх амьдрахгүй гээс хойш сурч боловсрох хэрэгтэй тэгэж байж л сайхан амьдрал гэдэгийг үзэх болно би ч бас хүний төлөө байгуулаг нээж байгаад сайхан амьдрал зохиогоод олон хүнд тус болоё гэж бодож явдаг ч энэ бол одоо ямарч боломжгүй гэсэн үг шүү дээ хүнд хэзээ ч бэлэн хоол битгий өгөө гэж энэ бол бас нэлээн олон талын асуудал л даа ямар хүнд мөнгө өгөх вэ гэдэгээ сайн бодож харж байж л өгөх хэрэгтэй болж байгаа юм тэрнээс биш ядарсан хүнд мөнгө өгөөд л байх юм хэнд хэрэггүй гэсэн үг тэр хүн чинь тэр мөнгөөр нэг өдөр хоол аваад л дуусан тэгсэнээс тэр мөнгөөр нь тэр хүнд толгойд нь юм хийх юм уу харин тэрүүгээр яаж амьдрах вэ гэдэгийг нь зааж өгөх хэрэгтэй байна шүү дээ би ч энэ асжждалаас болоод нэлээн олон хүнтэй ам зөрж л байлаа ихэнх хүн миний энэ санааг дэмжээд байхгүй л дээ хамгийн том алдаа бол хүн болгон залхуураад байгаад л байгаа юм тэрнээс биш хүн болгон хичээгээд л байх юм бүх юм сайхан болно гэсэн үг шүү дээ тэрнийг харин яаж монголдоо хэрэгжүүлэх вэ гэдэгээ сайн бодож олох хэрэгтэй байна даа монголд маань одоо мах гэхэд л тэнгэрт хадаж байна шүү дээ тэгсэнээс тэрнийг чинь малаа багасгаад байнга махтайгаа байхад болох байх гэж бодож байдаг юм манай монголын төрийн хэдэн хүн л харин энэ тал дээр жаахан хичээгээд өгөх хэрэгтэй байгаа юм бас энэ газар шороогоо яах гээд байгаа юм мэдэх юм алга даа одоо байгаа газар шороогоо гадаадынханд өгөөд байх юм бол тэгээд хэдхэн жилийн дараа гэхэд энэ сайхан газар шороо маань байхгүй болно ирээдүй хойч үед маань тэгээд юу үлдэх болж байнааа зөвхөн өнөөдөрийг харж амьдрана гэдэг чинь тэгээд л сүүрэл гэсэн үг шүү дээ зөвхөн өнөөдөрийн хэдэн халтар төгрөгөөр газар шороогоо арилжаад дууёагчаад тэгээд цаашдаа яаж амьдарах гэж байгаа улс юм бол доо

Friday, December 17, 2010

Миний амьдрал

миний амьдрал аа гэж нээрээ яахаа мэдэх ээ болчихсон байна . яаж хамгийн гол нь яаж амьдрах вэ ? энийг хэлээд өгөх хүн байдаг бол уу байлгүй яах вэ тэгээд хамгийн гол нь тэр хэлсэнийг амьдрал дээр хэрэгжүүлж чадахгүй байгаа нь л хамгийн гол нь би одоо яах вэ гэж өдөр болгон цаг минут болгон өөрөөсөө асууж суудаг ч тэр болгондоо би өөрөө өөртөө хариу хэлж байсан ч өөрөө өөрийгөө захирч чадахгүй д л байгаа юм Энэ хорвоогоос яваад өгөе гэж зөндөө л бодож өөрөө өөртөө уур хүрч ингэж амьдарч байсанаас амиа хоролчие гэж зөндөө бодож байлаа бүр гар хуруугаа зүсэж байлаа тэглээ гээд үхээгүй нөгөө муу хүн үхдэггүй гэдэг шүү дээ тэрэн шиг яг үхэх болоод ирэхээр үхэж чадахгүй байгаа юм тэгээд л эргэн тойрныхоо хүмүүсийг зовоохоос л өөр юу ч хийж чадахгүй байгаа нь хамгийн тэнэг нь байгаа юм даа тэглээ гээд би яах вэ би уг нь амьдралдаа зорилогтой сайхан амьдараад тэгээд эхнэр аваад хөөрхөн алаг үртэй болох юмсан гэж өдөрийн бодол шөнийн зүүд болж байгаа ч өөрөө өөрөөсөө аймар их айж байна хүний үрийг ахиж зовоомооргүй байна шүү дээ энэ хар тамхи шиг энэ өвчинг би яах вэ би мөнгө харж чадахгүй юм байх л юм бол тэгээд л тоглоод байхгүй болгон тэгээд л цалингаас цалингийн хооронд үлгэн салган амьдарч байна даа амьдрах ч гэж дээ яаг л нэг дутуу цохиулцан үхэр шиг л гэлдэрч байна даа би уг нь сайхан ажил хийдэг хүн шүү дээ сар болгон энд амьдарч байгаа хүмүүсээс 2 дахин их цалин авч байгаа хэрнээ тэрнийгээ хадгалж чадахгүй тэгээд одоо би бөөн өртэй хүн л сууж байна даа би яах ёстой юм бол намайг жаахан байхад нэг зурхайч хэлж байсан үнэн юм байна л даа яагаад гэвэл тэр хүн миний ирээдүйг харчихсан байсан юм байна лээ энэ хүүхэд зүгээр жирийн амьдралаар амьдарч чадахгүй хүүхэд байна харин цэрэгийн амьдарал юм уу малчин болох юм бол сайхан амьдрах юм байна гэсэн тэр нь яг одоо хэрэгжиж байна даа яагаад гэвэл би цэрэнт хоол унд нь бэлэн бас хувцас бэлэн болохоор би тэнд тэгээд байгаад л байна гэсэн үг бас дээрээс нь хал үзэж халуун чулуу долоогоод ирэхээр арай өөрөөр сэтгэж арай өөрөөр амьдрах байх гэж бодож байна тэнд бол хэн ч намайг өөө миний дүү яасан мөнгөгүй болцон уу ахаасаа ав эгчээсээ ав гэж хэн ч миний толгойг илэхгүй газар шүү дээ тэгээд ч тэнд бол тоглоод яваад байх зав гарахгүй байнга л амь өрсөн байх болно гэсэн үг би тэгээд ч амьдрал үзээгүй юм уу гэхээр бас жаахан үзээд халширвал халширахаар л болоод байна даа сүүлийн бараг 8 жил ганцаараа тэнэгтэж амьдарлаа шүү дээ өлсөх үедээ өлсөж даарах үедээ даарч нэлээн л юм үзсэн баймаар юм тэгсэн харин одоо би халшираагүй юм шиг байна аа бүр сайн тэгвэл хашираагаад өгөх хэрэгтэй юм байна л даа тэгэж байж л би амьдрал гэж юу байдагийг мэдэх болуу тэглээ гээд би юу хожих вэ энэ болгонийг бодсоор байгаад миний толгой бараг гашилж байна даа

Thursday, December 16, 2010

Хайр гэж юу юм бэ ?

Хүмүүсээ хайр гэж нээрээ юу юм бэ ? энийг та бүхэн юу гэж хэлэх бол бүгд л өөр өөрийнхөөрөө хэлэх байх гэхдээ миний хувьд энэ хайр гэдэг чинь байхгүй болчоод л сууж байна даа хүн хүндээ хайртай байдаг юм аа гэж дуу кинон дээр гардаг ч яг амьдрал дээр бол тэгээд л тэр сайхан хайр нь хаана байгааг би л лав харахгүй байх юм даа та нар гэхдээ намайг тэнэг хүн гэж хэлэх байх гэхдээ би хүнд хайртай байсан уу гэвэл тийм ээ тэрийгээ өөрөөсөө ч илүү хайрлаж байсан ч даанч миний сэтгэлийг дааж чадаагүй би ч бас нэлээн давараад ирсэн байх гэж бодож байна  тэрнээс болоод миний хайр гэж байхгүй болсон би ч за за одоо энэ амьдрал цаашаа явах аа болж байх шиг байна гэж бодоод би эхлээд салая гэж хэлсэн юм тэр нь ч болсон юм шиг бид 2 салсан тэр маань өөр газар луу яваад би ч эндээ л үлдсэн л дээ тэглээ гээд би бас тэрийг зовоохийг хүсээгүй юм би ч бас муу хүн гэдэг ээ мэднэ л дээ тэглээ гээд би тэгээд л ганцаараа явахыг хүсэхгүй л байна л даа одоо тэгээд би яах вэ гэдэгээ өдөр болгон л бодоод л сууж байх юм тэгсэн хэр бас л нэг дотороо айдас агуулаад л сууж байна ахиад би хүнийг хайрлаж чадах уу гэдэг энэ ганцхан асуудал л миний өмнө эргэлдээд байх юм уг нь сайхан хайр байдаг юм олдох юм бол алдаж болохгүй шүү гэдэг л юм тэр сайхан хайр тэгээд хаанаа байгаа юм бэ ? би одоо 30 хүрч байна тэгсэн хэр одоо болтол өөрийнхөө тэнэгээс болоод ганцаараа явж л байна энд хүүхэн гэвэл байна л даа тэглээ гээд би өөрөө гайгүй ажил хийдэг болхоор тэд нар байнга л миний ажил мөнгө гээд ийм л юм хараад байх юм би харин иймэрхүү хүүхэнтэй айл гэр болмооргүй л байх юм тэгсэн хэр гайгүй намайг гэсэн хүүхэн болохоор би тоохгүй юм аа тэгээд л тэнэг юм шиг ганцаараа л явж байхаасдаа хэхэхэхэ надад маш их хайрлаж байсан хүүхэн гэвэл байгаа тэр маань монголд байдаг юм гэхдээ сүүлийн 5 жил би харилцаа холбоо байхгүй олж чадахгүй л байна даа би тэр хүнийг бас сайн гомдоосон тэрнийхээ горийг амсаад байгаа юм уу мэдэхгүй миний амьдрал яагаад ч дээшилж гайгүй болсон юм гэж байхгүй шүү үргэлж л нэг л хэвийн мөнгө сайн олно тэгээд л тэр мөнгө нь хаагуур ороод байгаа нь мэдэгдэхгүй байхгүй болоод л байх юм даа дээрээс нь цалин бууна тэгээд л тоглоод л байхгүй болгчихоно ингээд л дараагийн цалин хүртэл мөнгө ч байхгүй хоол унд ч байхгүй гүрийн гэсэн үг шүү дээ нэг сарийн цалин будаа болох юм бол тэгээд л 3сарийн цалин байхгүй гэсэн үг шүү дээ тэрнийгээ нөхөх гэж байна гээд л тэгээд ч яагаад ч юм цалин буугаад л мөнгө харахаараа тоглмоор санагдаад л тэгээд л өөртэйгөө яриад л тэнэг хүн шиг за нэг жаахан мөнгөөр тоглно шүү гэж бодоод л орно тэгээд л байхгүй бүгд байхгүй болно гэсэн үг өөрөө өөрийгөө яахаа ч мэдэх юм алга даа та бүхэн надад нэг жаахан сургамж хайрлаач