Thursday, October 7, 2010

монголийн гарамгай жанжин зэв сүвээдэй 2

Монголын эзэнт гүрний мандан бадарч явсан 13-р зуун, Чингис хаан болон түүний угсааг залгуулсан Өгөөдэй, Хубилай, Гүег, Мөнх, Аригбөх зэрэг алдартай хаадын суутай түүхийн үргэлжлэл болсондоо та бид хувьтай хүмүүс билээ.
Агуу их гүрний цуутай түүхийг бүтээлцсэн агуу хүлэг баатрууд, эрдэмтэн мэргэдийн амьдрал, амжилтыг бодоод үзэхнээ Монголын нууц товчоон дахь мэдээлэл дэндүү багахан санагдана.
Энэ удаагийн энэхүү блогтоо би Монголын эзэнт гүрнийг үүсгэн байгуулахаас өмнө идэр залуу наснаасаа насан эцэслэх хүртлээ их эзэндээ хүчин зүтгэж,алдар цуугаа мандуулсан баатар Сүбээдэйн талаар цуглуулсан бяцхан баримт, мэдээллээ сийрүүлэн бичиийг хүслээ.
Баатарлаг түүх, эр зоригийн талаар Холливудын хийсэн ямар ч түүхийн баатраас хавьгүй илүү баатарлаг түүхийг энэ их хүн бүтээснийг санах хэрэгтэй.
Википедиа -д тэмдэглэгдсэнээр Сүбээдэй баатар нь Чингис болон Өгөөдэй гэсэн 2 их хааны үе дамжин цэрэг, стратегийн ерөнхий удирдагч байсан байна.
Түүний удирдсан дор хаяж 20 том тулааны үр дүнд Дэлхийн түүхэнд ямар ч цэргийн удирдагчийн эзэлж байгаагүй тийм их газар нутгийг эзэлж чадсан байдаг.
Түүний цэргийн армиуд өөр хоорондоо 500 км -ийн зайтай нүүж, байрлах нь энгийн үзэгдэл байсан гэдэг. Түүний хамгийн алдартай ялалт нь өөр хоорондоо 1600 км -ийн зайтай Польш болон Унгарын цэргүүдийг 2 -хон өдөрт дараалуулан хиар цохисон явдал юм.
Түүхчид Сүбээдэй -г 1160 - 1170 аад оны үед Онон голын баруун бэлчирт Урианхай үндэстний отогт төрсөн гэж үздэг/Ойн хүмүүс гэж нэрийдсэн/.
Тэрээр Тэмүүжинд өсвөр наснаасаа хүчин зүтгэж эхэлсэн бөгөөд түүний эцэг нь төмрийн дархан байсан гэдэг. Түүний гэр бүл, үеэл дүү Зэв нар нь хэдэн үеээрээ их хаад, Монголын эзэнт гүрэнд үнэнчээр хүчин зүтгэсэн байдаг.
Чингис хаан Меркиз -ийг хөнөөлгөхөөр Сүбээдэйг илгээхэд тэрээр 1216 онд Чу голын хөвөөнд түүнийг устгаад буцах мөчид Хорезмын хаан Мухамед II түүнтэй бяцхан тулаан хийсэн байдаг. Сүбээдэй баатар түүний дайралтыг уран заль ашиглан цүүц дайралт хийж тогтоосон байдаг бөгөөд улмаар 1219 онд Хорезмын улсад Чингис хаан дайн зарлаж, дайрч эхэлсэн юм. Сүбээдэй энэ тулаанд 70,000 цэргийг удирдан гарамгай ялалт байгуулсан түүхтэй. 2 -р Мухамед дайнд ялагдан Персийн гүн рүү зугтаахад Чингис хаан түүнийг авлуулахаар Сүбээдэй баатрыг 10,000 цэрэгтэй мөшгүүлжээ. Мухамед замын бартаа даалгүй нас барахад Сүбээдэй баатрын цэргүүд Азербайджан -ний нутагт өвөлжөөд, Каспийн тэнгисийг тойрч гараад эртний өст Зэрлэг Кавчакуудыг араас нь орж сөнөөсөн байна. Тэндээсээ цаашлан Волга мөрийн хөвөөнд буюу Болгарын газар нутаг хүрэхэд нь их цэрэгтэйгээ нэгдэх тушаал авч буцжээ.




1241 оны сүүлээр Сүбээдэй Австрали, Итали, Герман зэрэг улсуудыг дайлах төлөвлөгөөг боловсруулах үеээр Өгөөдэй хаан таалал төгссөн тухай мэдээ хүлээн авснаар төлөвлөгөөг зогсоосон байдаг.
Харин Сүбээдэйн талаар интернэтээс олж уншсан хамгийн сонин түүх бол түүний насан хэвийсэн үе юм. Википедиа -д түүнийг эх нутагтаа 1248 онд буцан ирж, насан эцэслэсэн гэж бичсэн байдаг. Харин Европ тивд түүний ардар нэр 1241 оноос эхлэн бичигдсэн байдаг бөгөөд баруун Европт, Испанид газарзүйн болон эдийн засгийн танадалт хийн хэсэгтээ амьдарч байсан гэж түүхчид үзсэн байдаг.
Харин Испанийн нэгэн номонд бичигдсэнээр бол, 1241 онд Өгөөдэй хаан нас барснаар залгамжлах хааныг сонгох хуралдайд Бат хаан эх нутаг руугаа буцахдаа Европ тивд эзэмшил болгосон шинэ газар нутгаа жанжин Сүбээдэй -д хариуцуулан үлдээж, түүн "Барууны Ханхүү" цолоор өргөмжилсөн байна.
Хэдийгээр Сүбээдэй баатар олон олон дайн тулаанд оролцсон шилдэг жанжин байсан хэдий ч Европт байх хугацаандаа эгэл жирийн, маш энэрэнгүй удирдагч байсныг тэмдэглэсэн байдаг. Ингээд хэсэг хугацаанд Европын орнуудын соёл, ёс заншилтай танилцан, газар орнуудаар аялах болсон байна. Испанийн газар нутаг болох Астуриа гэдэг газраар аялж явахдаа тухайн ард түмний эртний Бухтай тулалдах урлагийг үзэж, маш ихээр сонирхох болсон байна. Эртний Испаничууд их баяр ёслолын үеээр улайрсан бухыг номхруулж чадсан хүнийг ихээр дээдэлдэг байсан тул магадгүй Сүбээдэй баатар өөрийн суу гавъяа, эр зоригийг илэрхийлэх боломж гэж үзсэн байж магадгүй. Юутай ч тэрээр бухтай тулалдах талбарт нум сум, нөмрөгөө, жад атган гарах шинэ урсгалыг "Subutai bullfighting" гэж нэрлэн, тухайн цаг үедээ дэлгэрүүлж байсан гэдэг. Хэдий энэхүү мэдээлэл баттай эх сурвалжаас биш ч гэсэн, түүний Бат хаанаас салж, эх нутагтаа ирэх хүртэлх амьдрал Википедиа дээр хүртэл бичигдээгүй байсан юм. Гарамгай баатарлаг жанжин Сүбээдэй амьдралынхаа эцсийн мөч хүртэл үхэл эсвэл амьдралыг тулгасан эр зоригт үйлсэд өөрийгөө зориулсан юм.


Ийнхүү Зэв, Сүбээдэй нар дундад ази болон арабын ертөнцөөр хүссэн газраараа хөндлөн гулд аялж байлаа. Хорезмын шахыг устгасныхаа дараа тэд эзэн хаанаасаа буцаж ирэх даалгавар авсан бөгөөд Монголын цэргийн бодлоготон энэ 2 жанжин хачин зоримог төлөвлөгөө боловсруулжээ. Тэд тоногдон талагдсан ар кавказаас өөрсдийн үл мэдэх Европод цөмрөн орохоор шийдэв. Энд Монголын морин цэрэг Оросын армитай тулгарсан юм. 80.000 гаран хүнтэй Оросын армитай 20.000 хүрэхгүй хүнтэй Монголын арми тулалдсан энэ түүхт тулалдааныг Оросын цэргийн түүхчид хар дарсан гутамшигт жилүүдийн эхлэл байсан гэж үздэг.Энэ тулалдаан Монголчуудын бүрэн ялалтаар дуусч Оросын томоохон Вангууд бүгд олзлогдон алагджээ. Ийнхүү энэ 2 жанжин эх нутагтаа ирсэн юм. Тэгвэл энэ аян дайн яагаад ийм эрдэмтэдийн анхаарлыг татна вэ гэсэн асуулт гарч ирнэ. Зэв, Сүбээдэй нарын энэ аян дайн нийт 8000 км замыг туулсан бөгөөд энэ бол Морин цэргийн түүхэнд байж боломгүй зай юм. Гэвч энэ зайг Зэв, Сүбээдэй нарын Морин цэрэг туулж зорилгоо биелүүлсэн юм. 20.000 цэрэгтэйгээр ази европын хөндлөн туулж дааралдсан газар болгондоо ялалт байгуулж явсан энэ баг цэрэг бол дэлхийн түүхэн дэх хамгийн шилдэг баг цэрэг мөн гэж үздэг юм. Тэд тулалдсан томоохон тулалдаанууд байнга хүчний асар ялгаатай байдалд болдог байсан ч ялалт дандаа тэдний талд байдаа.
Гүржүүдтэй тулалдсан тулалдаанд гэхэд л гүржийн 200.000 цэрэгтэй тулалдсан тухай баримт байдаг бол Оросын 80.000 цэрэгтэй тулгарсан тулалдаан бас л одоо болтол энэ аяныг нууцлаг болгосоор. Зарим нь энэ бол тэдэнд далдын ямар нэг хүчин туслаж байсан байх хэмээн аргаа баран үстэй толгойгоо маажиж байна. Энэ бол ямар нэг далдын хүчин бишээ энэ бол Монгол цэргийн дайчин чанар тулалдах урлагаар тодорхойлогдох зүйл юм. Их зөгнөгч Носдрадумас 2011 он Бурханы ташуур буцан ирэх бөгөөд Монголчууд дахин дэлхийг эзлэх болно гэсэн нэгэн мөр түүний зөгнөл дунд байдаг ажээ. Болж буй бүхий л үйл явцийг ажиглахад Монголчуудын Генийн идэвхжил 700-800 жилийн давтамжтайгаар болдог болохыг эрдэмтэд бичсэн байдаг бөгөөд энэ Генийн идэвхжил болох болгонд Монголчууд дэлхийн түүхэнд маш ихээр нөлөөлдөг болохыг тэд баталсан байдаг.

No comments: