Thursday, September 30, 2010

Wednesday, September 29, 2010

элсээр хийсэн бүтээл гоё харагдаж байна шүү














сайхан монгол бүсгүйчүүд

Үүнийг би хэлээд байгаа юм биш. Манай суу билигт эрдэмтдийн хийсэн судалгаа нотлоод байгаа юм. Энэ тухай өгүүлье.


Нэг. Гуа сайхан биеийн учир

Монгол бүсгүйчүүдийн бие галбирын сайхныг яана! Уулын согоо мэт зэгзгэр бүсгүй улаан зам дээр нь хөндөлдөөд зогсож байгаагүй юм гэхэд Итгэлт баян “Аятайхан биетэй дамшиг шүү” хэмээх алдарт суут үгээ унагахгүй л байхсан.

Монгол эрчүүдэд нэг муу залины оронцог байгаагүйсэн бол бүсгүйчүүд яагаад ч ингэж гуалиг болохгүй байж. Тэрхүү залины оронцог нь их хөгийн. Ухаандаа, авгай руугаа шал худлаагаасаа хайр гэрэлтсэн харц чулуудаад, “Миний хайраа, өвгөнийхөө улавчийг дөхүүлээд өгөөч” гэнэ. Цаадах нь хошгироод л нисчихнэ! Бас өөр нэг нь “Миний хөгшний гарын хоол ч ёстой ясны хөлс гаргана шүү” гээд л, өдөр бүр хошгируулсаар насаар нь тогоо шанага бариулчихна. Орос ах нарын бадриун шар авгайчууд шиг мах мариа сууж, бүдүүрэх өчүүхэн ч атугай завдал өгөхгүй.

Хоёр. Цэвэр ичимтгийн учир

Монгол бүсгүйн цэвэр ичимтгий аалийг магтаагүй яруу найрагчийг дэлхийн бөмбөрцгийн аль ч мухраас олохгүй. Нутгийн замд хонь хариулж яваа бүсгүйг та харвал түүн рүү дөхөж очоод “Энэ зам хаа хүрэх вэ?” гээд асуугаад үзээрэй. “…Хн” гэчихээд л гутлынхаа хоншоор луу ширтэн, гэзэгнийхээ үзүүрээр оролдоод зогсчихно гайгүй.

Тэдний цэвэр ичимтгий болоод байгаагийн учир бас л өнөөх эрчүүдийн буруу болж таарч байгаа юм даа. Зээлийн гудамжаар залуу хос сугадалцан алхаж явна аа. Тэгтэл эрэгтэй нь яаж байна гээч! Яг Нацагдоржийн хуучин хүү шиг тонгойсноо нусаа хүрдхийтэл нийчихнээ, таминь. Бүсгүй нь яв ягаан болчихоод дэмий л цаадхыгаа нударна.

Согтчихоод өөрийгөө магтахад нь хэн ичих вэ, муу эхнэр нь л ичнэ. Анд яваад гурван чоно ташраар нь унагасан тухай хэнэг ч үгүй туугаад, “Тэгсэн тийм ээ, хө” гээд эхнэр лүүгээ харахад нь лооль шиг улаан болчихсон эхнэр нь аргагүйн эрхэнд толгойгоо дохихчоон аядна. Ингэж ичиж улайсаар байгаад цэвэр ичимтгий нь гэм биш бүүр зан болчихож байгаа юм.

Гурав. Алаг нүдний учир

“Миний алаг нүдэн сайн сууж байна уу?” гээд Мишигийн Цэдэндорж агсны нэгэн сайхан дуу байдаг даа. Бодоод байх нээ, монгол бүсгүйчүүдийн минь нүд ямар сайхан юм бэ? “Дүрлэгэр алаг нүд чинь ээ, хө”, “Хилийн заставын хар нүдэн бүсгүй” гээд л шүлэгч найрагчдын дуу алдаад байдаг нь аргагүй юм аа.

Гэтэл энэ дүрлэгэр алаг нүдний чинь хэргийн эзэн хэнгэргийн дохиур нь бас л өнөөх эрчүүд болж таарч байна. Хөөрхий бүсгүйчүүдийг тэнгэр шиг гэдэстэй болгож орхиод Солонгос, Япон, Энэтхэг, Америк гээд дөрвөн зүг найман зовхист тараад алга болчихно. Тэгээд л хаа нэг утсаар яримар аядахаараа шал худлаагаасаа “Миний алаг нүдэн сайн сууж байна уу” гэнэ. Эвий, бүсгүйчүүд нь гэрийнхээ хойд хамар дээрээ гараад, “Явсан зүгийг чинь ширтэн ширтээд, янагийн дуугаа аялна” хэмээн гиншингээ цэвэр Ази заяаны онигор нүдээ томоос том болгон алсын бараа ширтэнэ. Ингэж зогссоор нэг л мэдэхэд дүрлийсэн алаг нүдтэй болчихсон байна.

Дөрөв. Сайхан хувцасладгийн учир

Монгол бүсгүйчүүд хувцаслана гэж үзүүлээд өгнө. Урин дулаан цагийн Улаанбаатарын гудамж Парисийн загварын шоуг холоо орхино. Үзэсгэлэн гуа цогцолсон тэгш сайхан бие бялдартай бүсгүйчүүд нааш цааш гунхах нь бурхдын харааг ч булаана.

Чухам юуны учир тэд ингэж гангарах болов оо? Аргагүй шүү дээ. Цаад хэнэггүй монгол эрчүүд нь тэдэн рүү огт тоож хардаггүй юм чинь. Нэг хэсэг нь төр түмний хэргийг “улс төржүүлээд” завгүй. Нөгөө хагас нь программ зохионо гээд компьютер шагайгаад хөшчихнө. Ажлаа тараад харихаа мэдэхгүй, архи айраг шимж, уушийн мухлагт шигдэнэ. Тэд хайртыгаа бүүр түүрхэн зэрэглээтүүлж харахаар болсон үедээ л гэрийнхээ босгыг мөлхөж давна. Эрчүүдийнхээ харааг өөр дээрээ ядахдаа ганц хором ч болтугай тогтоохсон гэж байдгаараа мачийдаг учраас л монгол бүсгүйчүүд тийнхүү ганган дэгжин хувцаслана.


Тав. Биенээсээ гал гаргадгийн учир

Монголчууд бүсгүйчүүдээ галын бурхан хэмээн дээдлэн шүтдэг. Тэд хэт цахиур, чүдэнз, асаагуур гээд юунаас ч хамаагүй гал гарган өтгөн шаргал цайгаа чанадаг. Сүүлдээ Өнөрмаагаас эхлэн биенээсээ ч хүртэл гал гаргадаг болцгоосон билээ.

Аргагүй шүү дээ, чааваас. Мартамхай монгол нөхөртөө өглөө гарах бүрт нь чүдэнз захина. Цаад нэг балай юм нь орой гэртээ ирж, авгайнхаа барааг хармагцаа л нүдээ том болгон, “Ээ золиг оо, нөгөө чүдэнзийг чинь мартчихаж” гэснээ л, сүртэйяа үргэлжлүүлэн шогширдог. Монгол Өнөрмаанууд ам хамар, чих нүд гээд бүх нүхнээсээ гал гаргах нь луунуудыг ичээдэг.

Зургаа. Ерөнхийлөгч болдоггүйн учир

Монгол бүсгүйчүүд хэзээ ч засгийн эрх булаацалддаггүй. Баасан эгчийг хар л даа. Түүнд ерөнхийлөгч болчихъё гэсэн өчүүхэн ч санаа үгүй. Зүгээр л эх болсон зургаан зүйл хамаг хөгшдийн төлөө ногоон торгон тэрлэгээ цагаан болгон, гадаа гандаж хөдөө хөхөрч яваа нэгэн.

Цаад увайгүй монгол эрчүүд нь төрийн бүх өндөрлөгүүдийг эзэлж суучихаад түүн рүүгээ хөөрхий бүсгүйчүүдийг ойртуулах ч үгүй. Тиймийн учир тэд ерөнхийлөгч болохын оронд төрийн бус байгууллага үүсгээд түүнийхээ гүйцэтгэх захирал болоод төрийн эсрэг цогтой тэмцэхийг илүүд үздэг. Эмэгтэйчүүдээр овоглосон төрийн бус байгууллага зуу зуугаараа бий.

Дүгнэж хэлэх үг

Тэр жил манайд зочилсон нэгэн гадаад эрхэм “Монгол бүсгүйчүүд үнэхээр сайхан юм аа. Зочид буудлын цонхоор харахад загварын шоу үзэж байгаа мэт сэтгэгдэл төрөх юм” хэмээн дуу алдаж билээ. Зүгээр ч нэг эрхэм бус дэлхий даяар алдартай Америкийн Миссурийн их сургуулийн профессор хүнээс ийм үг унаж байгаа юм шүү дээ.

Гадаад ч бай, харь гариг ертөнцийн ч бай, хэнийг ч болов барьц алдуулагч хацар гоо, бялдар гуалиг, хөл тэгш монгол бүсгүйчүүдээрээ бахархнам зээ. Ийм бүсгүйчүүдийн шалгарлын цор ганц хөдөлгөгч хүчин болсон эрчүүдээ хайрлагтун, төр минь ээ.

Ээжтэй хvн л эрхэлдэг

Ээж минь


Хайртай vрээ элгэндээ тэвэрч, хайр энхрийллээр бvрэн гэрэлтэж, аз жаргалтай инээмсэглэж байгаа бvсгvй хvнээс илvv сайхан нь хорвоо ертєнцєд хаана байх билээ.
Харьд байгаа та ээждээ нэг утасдаарай
Хайр энхрийлэл дvvрэн дууг нь нэг сонсоорой
Санаж шаналсан сэтгэлийг нь нэг дэвтэээгээрэй
Санчигных нь буурал vсийг утасны цаанаас илбээрэй...

...Талын энгээр алаглан найгах цэцэгсийн шvvдрийг, нvцгэн хєлєєрєє vсчvvлэн гvйж би ээждээ ирсэн. Тэнгэрт мандах шаргал нарны бvлээн цацрагийг булбарай гартаа атган бууж би ээждээ ирсэн.Эрдэнэт хvний зvрх сэтгэлийн уянгыг хєглєж, жаргал. зовлонгийн айзам нэмэн, дуулж уйлж би ээждээ ирсэн.

Энэ сайхан ертєнцєд ингэж ирсэн болохоор, ээж минь намайг энгэртээ тэвэрч, хєхєєрєє хурайлж, бvvвэйн дуугаараа аргадан єсгєжээ. Євдчих вий гэж vvлнээс хvтэл халхалж, єлсчих вий гэж бусдаас хvртэл харамлаж, зvрдэх вий гэж vйлээс хvртэл аргадаж, яг л єндгєє дарсан шувуу шиг л хайрлаж, харамлаж, энхрийлж єсгєж дээ ээж минь.

Хааяа зэмлэж vглэх сэтгэлд хайр нь дотроо л байдаг, айлгаж тунирхахдаа асгаруулан нэрэх нулимсыг минь, арчих хурууны єндєг нь хvртэл зєєлєн байдаг, "эвий vр минь " гэж тэвэрч vнсэхэд хvртэл, элэг зvрхний гvнээс хайр нь ундран байдаг сvv шигээ цав цагаахан сэтгэл эх хvнээс єєр нэгэнд бий билvv.

Хорвоогийн жаргал зовлонг хvvхдvvдийнхээ жаргал зовлонгоор хэмждэг, хvсэл мєрєєдлийнхээ сайхан биелэлийг хvvхдvvдийнхээ ажил амьдралаас хайдаг, санаанд нь хvрэхгvйн шаналал, хvлээлтийн шалтгийг сэтгэл дотроо л vглэж аргаддаг, хоёргvй ховорхон сэтгэл эх хvнээс єєр хэн нэгэнд бий гэж vv.

Єнгєтэй, амттай, сайхан бvхнээ єєрєєсєє харамлан байж vрдээ л хадгалдаг, vvд нээгээд ороод ирэхэд нь, уулга алдан тэвдэж, санасан сэтгэлээ нуудаг, євдєж ядрах vед нь vгийн урмыг сvvн сэтгэлээр сvлэн эдгээдэг єгєємєр ачтан, эх хvнээс єєр буй буюу.

Бид анзаардаггvй.

... Ээжийнхээ сvvг татрахгvй юм шиг, энхрийлэл хайрыг нь дуусахгvй юм шиг, энэрэл халамжийг нь дундрахгvй юм шиг санах, омголон хєєрvv насандаа даан ч олон зvйлийг анзаарч ухаардаггvй юм даа бид.

-Єєриинх нь тєлєє vглэж зэмлэх сэтгэлийг нь "єє ээж яршигтай юм" гэж тээршээнэ. Ємєлзєж, гомдох сэтгэлийг нь vvдээ хаяад гарахдаа vл анзаарч, хамтад нь хааж одох. Єєрийнхээ тєлєє бус vрийнхээ тєлєє л гэж vглэн дуулах "буруу ч", "тээртэй ч" энэ л vгс хайр, хармын сэтгэлээс гарч байгааг бид анзаардаггvй.

-Хааяадаа ээждээ очихдоо "ээж сайн уу?" гэсэн хайхармжгvйхэн мэндийн хариуд "ээж нь сайн" гэж хахаж цацан ханиалган хариулахад нь хvртэл "за, яамай даа" хэмээн бодолдоо тайвшрана. Єєдєсхєн багадаа євдєж халуурахад нь биедээ нааж єєртєє халууныг нь авдаг байсан тэр л ээжийнхээ, бvлээрсэн магнайг нь алгаараа дарах ухаан бас л дутмаг. 'Vр минь. євчингvй эрvvл байвал, єтєл миний євдєх ч яамай" гэж хайхрамжгvй хандах тэр л хандлагыг єєрєєсєє ємєєрєх сэтгэлийг бид анзаардаггvй.

-Хаа нэгтэй, харж vзэж байгаа мэтээр жаахан юм аваачиж єгєхдєє, "яахнав дээ хvvхдvvд минь, яасан ч их юм бэ?" гэж уулга алдахад нь тєрvvлж єсгєсний ачийг нь хариулж буй мэт нэг л маадгар. Єгсєн жаахан юмыг тань єєртєє бус єрєєл бусдад "хvvхдvvд авчирч єгсєн юм" хэмээн хєєрцєглєн тvгээх эхийн сэтгэлд єнгє мєнгє бус хайр халамж vгvйлэгдэж байдгийг бид анзаардаггvй.

-Энд тэнд элдэв тоглолт vзэн, эзэн бусаар наргиж явахдаа эхийн тухай дуулж, шvлэглэхийг сонсон уярч, мансуурч суухдаа "шvvдрийн мєнгєн дуслаар" биш сvvгээр сvлсэн цай чанаж, шєл хийж, хааяа ч болов ачлахаа санадаггvй. Хийх гэсэн vйлдэл бvхний хариуд "юvхэв хvvхдvvд минь" гэж татгалзавч, цаанаа ачлал энэрэл хvсч л суудгийг бид анзаардаггvй.

-Ажил амьдралдаа vvртэж, хааяа нэгтээ ээжтэйгээ утсаар л ярина. "Та минь давгvй юу?" гэх асуултын "давгvй хvvхдvvд минь, ээж нь алзахгvй, надад юунд санаа зовох вэ" гэдэг хариултанд сэтгэл ханан тайвширна. Жилдээ ганц цагаан сар, бусад баяраар ёс мэт ээжийдээ очиж, єгч буй бэлэг сэлтээр сэтгэлийг нь аргадах. Єтєлж ганцаардаж, євдєж ядрахдаа хvйн холбоотой хvvхдээ л хvлээж суух эх хvний сэтгэлийн чилэлтийг бид анзаардаггvй.

Энэ ертєнцєд бид єєрсдєє сонгодоггvй, сонгох ч эрхгvй хэдий ч эх хvнд vр нь болж ирэн, эмэхрэл, хайр халамжаар бие биеэ ачлах агуу хувь заяндаа бишрэхгvй байхын арга vгvй. Сайн муу, сайхан муухай ээлжилдэг энэ хорвоод, гагцхvv эх хvний сэтгэл юутай зvйрлэшгvй агуу дээд нь билээ. Энэ л агуу дээд сэтгэлийг тунгааж ойлгон. ухаарч мэдрэх нь эрдэнэт хэмээх хvн бидний vvрэг юм шvv дээ.

Ээжтэй хvн л эрхэлдэг.

... "Эвий vр минь" хошуу цорвойлгон, гар сунган, эрхлvvлэх эхийн сэтгэлийн гvнд юутай ч зvйрлэхийн аргагvй энхрий, ялдамхан хайр оршиж байдаг юм. Энэ л хайраараа єєрєєсєє тасарч унасан vр хvvхдээ хайрлан эрхлvvлдэг агуу зєн совин бас байдаг ажээ. Буруу гундуу яваа vр хvvхдээ буруутгахаас илvvтэй, дотор сэтгэлдээ єєрийгєє л буруутгах хэрнээ єрєєл бусдаас ямагт ємєєрнє.

-Айлын хvvхэдтэй муудалцаад уйлж орж ирэх хvvхдээ "больж, чиний л буруу шvv дээ" хэмээн зандравч, "хєєрхий vр минь євдєє болов уу" гэж дотор сэтгэлдээ "нулимс унагана".

-Тааруухан сурч буй хvvхдээ "байг миний хvv, малд нvдтэй, ажилд сайн юм чинь" хэмээн багшаас нь ємєєрч, дотор сэтгэлдээ "хэрэлдэнэ".

-Сархадад хєлчvvрч, савлаж орж ирэх хvvгээ "согтуу толгой чи " хэмээн зэмлэвч " маргааш толгой нь євдєх байх даа " хэмээн дотор сэтгэлдээ "эмчилнэ".

-Салж сарнихдаа тултал муудалцаж ирсэн хvvхдvvдээ "хvний vрийг зовоогоод чи" хэмээн зандравч, "хєєрхийс минь учраа олохгvй л байна даа" хэмээн дотор сэтгэлдээ "ярин шанaлна".

Эх хvний vр хvvхдээ ємєєрч, єєрт нь хир халдаахгvй хамгаалж ирсэн энэ л сэтгэлийг бид зєвєєр ойлгож. зєв ухаанаар авч явахсан даа. Эрхэлж эрхлvvлэхийн энэ л зааг дээр єдгєє олон хvмvvс амьдралд хєлєє олохгvй "хазгай гишгэж", "зовж зvдэрч", " хэлээ зажилж", "нялхарч" яваа нь нууц биш. Энэ бvхэнд ээжийгээ л буруутгахтай би санал нийлдэггvй. Эх хvний vрээ хайрласан сэтгэлийг буруутгаж болно гэж vv? Холын холд одсон хойно нь гуутай зурагных нь ємнє, зул асаан хожимдсон гэмшлээ, нулимстайгаа холин байж ухаарах гэж vv?

Энэ хорвоод ээжтэй хvн л эрхэлдэг юм гэнэ лээ. Єтєл болсон хойноо ч шvv. Гэхдээ зєв л эрхлэцгээх сэн дээ.

Тєгсгєл

Тун удахгvй олон олон жил бидний тэмдэглэж заншсан, "мартын 8" хэмээн нэрлэдэг баяр болно.

Амьдралын эрхээр харьд ажиллаж амьдарч яваа олон монголчуудыг ээж нь хvлээж суугаа. "Ажил vйлс нь бvтэмжтэй байг" хэмээн аагтай цайныхаа дээжийг тэнгэт цацлан єргєж байгаа. Хаа нэгтээ илгээх харь мєнгєний дээжийг хэтэвчиндээ бус бурханыхаа ємнє тавьж, "эсэн мэнд явж, энх тунх байж. их мєнгє олж, элбэг сайхан ам;драг" хэмээн залбирч л суугаа. Элэг бvтэн. тайван амьдралыг, их мєнгєтэй давчуу амьдралаар сольж байгаа, энэ бусармаг цагийн жихvvн салхи удаан vлээхгэй ээ.

Харьд байгаа та ээждээ нэг утасдаарай

Хайр энхрийлэл дvvрэн дууг нь нэг сонсоорой

Санаж шаналсан сэтгэлийг нь нэг дэвтэээгээрэй

Санчигных нь буурал vсийг утасны цаанаас илбээрэй

Эх болсон, эх болж байгаа, эх болох гэж байгаа олон сайхан монгол бvсгvйчvvддээ баярын мэнд хvргэж, сэтгэл тань vргэлж сvv шиг цагаахан байж, ажил vйлс тань єєдрєг сайхан байж, амьдрал тань хайр энхрийллээр дvvрэн байхыг ерєєе.

Хайртай vрээ элгэндээ тэвэрч, хайр энхрийллээр бvрэн гэрэлтэж, аз жаргалтай инээмсэглэж байгаа байгаа бvсгvй хvнээс илvv сайхан нь хорвоо ертєнцєд хаана байх билээ. Дээд тэнгэр та нарыг минь ивээг

миний дуртай дуунууд

Monday, September 27, 2010

О.Дашбалбар : Амьддаа бие биеэ хайрла...

Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ

Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!

Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,

Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!

Архинд орсон нэгийгээ шоолж бүү инээ,

Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү.

Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол

Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг!

Ачийг чинь тэд бас бүү мартаг.





Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд

Гарцаагүй түүнийг нь олж хэл.

Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр

Газар дээр нэг бус удаа тохиолдоно.



Чамд дурласан сайхан хөвгүүнийг

Чанга хатуу үгээр битгий гомдоо, бүсгүй минь

Чамайг хайрласных нь хариуд хайрла!

Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж ч болох шүү.



Бидний амьдрал ав адилхан,

Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч

Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч

Бидний зам дээр ав адилхан учрал тохиолддог!

Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж

Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад!



Өнөөдөр чи инээж, нөгөөдөх уйлдаг ч

Өөр нэг өдөр чи гуньж, цаадахь чинь дуулна.

Өлгий, авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор

Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла!

Өргөн хорвоод хүн хайраар л дутаж болохгүй!



Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор

Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор

Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном.

Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном!

миний амьдрал

та бүхэндээ өөрийнхөө тухай бичмээр санагдаж байна
намайг Төмөрбатын Батаа гэдэг би одоо 29 настай
 1981 оны 5-р сарийн 17- нд Улаанбаатар хотын 2-р төрөх газар  ингээд нэг улаан нялзарай амьтан хорвоо дээр төрлөө . Төмөрбатынх гэдэг айл нэгэн хүүтэй боллоо энэ бол би ингээд ээж аав 2 маань надад Батаа гэдэг нэр хайрлсан юм энэ бол их учиртай нэр юм миний ээжийг Энхбат , аавыг маань Төмөрбат гэдэг болохоор аав ээж 2 маань дундаасаа гарсан анхны хүүгээ Батаа гэж нэрэлсэн юм бага байхдаа нэлээн өвчин ороож их л зовоодог байсан болохоор аав ээж маань хөдөө гарсан юм . 1984 онд хотоосоо гарч  Хөдөө гэж Багануурт очилоо тэнд аав маань мэрэгжилийнхээ дагуу ажилаж ээж маань эмнэлэгт сувилагчаар орж би гэдэг хүн тэнд л анх мэдээ орж хүн болох гараагаа эхлсэн юм .  миний бага нас бол байдаг л жирийн хүүхдүүд шиг  цэцэрлэгт явж өнгөрсөн дөө ингээд 1989 оны намар эрдэм мэдлэгийн уртаас урт аянд хөл тавьсан анхны өдөр   аав маань гараас минь хөтлөөд л сургуулруу алхаж явах тэр л үе хэзээ ч мартагдахгүй сайхан мөч байж дээ . Анхны А үсэг заалгаад сууж байсан үе маань саяхан ч юм шиг санагдаж байна 1-р ангийнхаа юмыг сайн санахгүй байна 2 -р ангидаа анхныхаа бага насны сайн найзтайгаа танилцаж билээ . Тэр үед их хөгжилтэй байсан манай найзийг маань Чинзориг гэдэг юм өдөр нь танилцаад л орой хичээл тараад тэднийд очиж тоглоно гэж тохироод яваад очилоо тэгсэн би найзийнхаа нэрийг мартчихсан хэн билээ гээд л гадаа нь бараг 30 минут зогсож байгаад л за яадагийн цоохор нүүртэй юм чинь гээд цоохороо цоохороо цоохорооо гээд л хашигарч өглөө тэгсэн харин ээж нь гарч ирээд ..

бидний ирээдүй хүүхдүүд











монголийн үрс үүрд мөнх