Friday, October 1, 2010

хүний амьдралаа гэж

хүний амьдрал гэж сонин хачинаар дүүрэн байх юм даа
та бүхэндээ миний хамгийн сайн найз Болдын тухайн жаахан хүүрнэх гэсэн юм
Би энэ залуутай бараг 6 жилийн өмнө танилцаж байсан юм . Тэр залуу бол яриа хөөрөөтэй даруухан бусадыгаа байнга хөгжөөж байдаг . сайн найз байсан юм . Гэтэл нэгэн гайтай өдөр тэрний амьдрал орвонгоороо эргэсэн юм . 2004 оны намар үл бүтэх хүмүүстэй нийлж мөрийтэй тоглоомонд орсон юм . Зүгээр л азаа үзэе гэж ороод , тэр үед монголд маань мөрийтэй тоглоомын газар борооны дараах мөөг шиг олширч байсан үе л дээ Болдын нэг найз Ганбаатар гэдэг залуу анх удаа тэр тоглоомийн газараас тэр үед 20000 төгрөг хожисоноо гайхуулж тэр тоглоом нь тоглоход их амархан юм байна билээ , гэж хэлсэнээр Болд Ганбаатар найзтайгаа нийлэн тэр тоглоомийн газар анх удаа ороод яаж тоглох учираа мэдэхгүй харж байтал Ганбаатар ирээд чамд тэгээд тоглох мөнгө байгаа юу ? гэвэл Болд байна аа надад 30000 төгрөг байна гэхдээ алдчих юм бол хэцүү л юм байна даа гэтэл зүгээрээ хөгшөөн аль 10000 өгөж бай гээд энэ автомат рулет гэдэг тоглоом энийг эхлээд 10000 төгрөгөөр цэнэглэдэг юм гээд , Хөөе деэлэрээ энэ автоматын цэнэглээд өгөөч гэтэл тэнд байсан царайлаг охин гүйж ирэн цэнэглчээд , та 2 тэгээд яаж тоглохийг нь мэднэ биздээ гэтэл Ганбаатар өө би мэднэ манай найз л анх удаа тоглож үзэх гэж байгаа юм гээд . За Болдоо сайн сонсож бай энэ тоглоомыг тоглохдоо их болгоомжтой тоглохгүй бол болохгүй энэ бол американ рулет гэдэг юм энэ дэлгэцэн дээр нь нийттээ 38 тоо байгаа тэгээд автоматаар бөмбөг шидээд тэр нь аль тоон дээр унана тэр нь хожидог юм . Чи өөрөө ямар тоон дээр хэдэн төгрөг тавимаар байна тэрийг чинь 35 дахин өсгөж өгдөг юм гээд Ганбаатар Болдод нэг автомат цэнэглэж өгөөд өөрөө нэг автомат цэнэглэж аваад аль хэдийнээ мэрэгжилийн хүн шиг тоглож гарлаа . Болд харин яаж тоглохоо мэдэхгүй эхлээд хараад л сууж байтал Ганбаатараа чи 26 г дарсан уу гээд нилээн шуналтай нүдээр харж байлаа Болд үгүй яаж ямар тоо дарахаа харин мэдэхгүй байна аа энэ бөмбөг, хүрд нь их хурдан эргэж байгаа болохоор хаана бөмбөг нь унаж байгаа ямар тоо унаад байгааг нь би харж чадахгүй байна гэтэл Ганбаатар өөө чи чинь тэнэг юм уу , за одоо намайг дагаад дараад байгаарай гээд 26, 15, 14, 5, 9, 32 гээд л тоог хамаа намаагүй орилж байлаа . Болд нэлээн хэдэн тоон дээр дарсаар байгаад 2000 төгрөгөө алдчихсан байлаа . Болд уурлаад чи л дар дар гээд байсан миний мөнгө алга болчилоо би одоо яах юм бэ ? гэтэл Ганбаатар өөө за за иусийг усаар гэхчээр  тэгвэл би  чамд  тоо хэлж өгөхгүй чи өөрөө санаанд орсон тоогоо дар тэгвэл чи хожино гээд нэлээн гомдсон царай гаргаад ахиад л нөгөө тоглоомоо тоглоод Болдийг тоох янзгүй байлаа Болд за байз 2000 төгрөг алдцан гэвэл миний хань ч намайг алах байхдаа гэж бодоод , Болд маань авгай аваад жил хэртэй л болж байгаа ч эхнэртээ хязгааргүй хайртай болохоор тэрнийгээ намайг орхиод явчих вий гэхээс их айдаг байсан юм . Тэгээд за байз энэ 2000 төгрөгийг эргүүлээд олчих юмсан гэж бодож байгаад л өөрийнхөө төрсөн өдөр хайрийнхаа төрсөн өдөр гээд л санаад буусан тоогоо дарчаад харж байтал азаар нэмээд 10000 төгрөг хожичихсон байлаа . Болдоо бөөн баяр одоо ахиад ийшээ хэзээ ч орохгүй гээд Ганбаатарт за найз нь явахгүй бол болохгүй нь гэрт манай хүн хүлээж байгаа ажилаа тараад хаачихсан юм бол гээд санаа нь зовж байгаа гэтэл Ганбаатар за чи юун сүртэй юм бэ би наана чинь яг хожих гэж байхад чинь одоо жаахан хожичих юм бол танай эхнэрт чинь ганц вино аваад очие тэгээд хэдүүлээ сайхан буу халж сууя гэлээ . Болд бас найзыгаа орхиод гарч чадсангүй за чи тэгээд хурдалаарай би лав тоглохгүй гээд саяны хожисон мөнгөөрөө хайрдаа юу авч өгөе дөө  гээд л бөөн бодолд орон ганц пиво уун суун гээдГанбаатарыг хүлээж байлаа тэгтэл харин ганаа нэг их удсангүй хүрч ирээд за болдоо найз 40000 төгрөг хожьчилоо одоо танайд очиж Зулаагаар нэг сайхан хоол хийлгэж идэе гээд Болдийнд очилоо тэр оройжингоо инээлдэж Болд яаж мөнгө хожисон өөрөө бас сайн хожисоноо Зулаад гайхуулан ярьж би бол мэрэгжилийн болцон байгаа биздээ гэж онгирон суусаар тэд унтлаа .  Ганаа аль хэдийн үхсэн юм шиг унтаж байлаа . Харин Зулаагийн нойр нь хүрэхгүй сэрвэлзэн хэвтэн гээд бөөн бодолд орон хэвтэж байлаа уг нь манай Болд ч их сайн залуу шүү нададаа заяасан амьдаралын минь ганц хань  шүү дээ хэрэв Болд маань байхгүй бол би амьдарч чадахгүй шүү дээ тэгэхлээр би энэ хүнийг бас жаахан ч гэсэн загнаж байхгүй бол ингээд л хамаагүй хогийн хүмүүстэй нийлүүлж болохгүй тэгэж байгаад буруу замаар будаа тээгээд байвал энэ сайхан амьдрал бүгд л байхгүй болно гэсэн үг нээрээ энийг сэрээж жаахан юм учирийг нь гаргаж хэлсэн дээр байхаа . Хөөе Болдоо сэрээрэй чамтай нэг юм ярих хэрэгтэй байна гэтэл Болд юу вэ ? маргааш ярьж болохгүй юм уу гээд нойроо харамлан улам жаахан хүүхэд шиг цээжлүү минь нүүрээ наагаад унтчилаа за за миний хайр ажил гэр гээд ядараа биздээ маргааш л учирийг нь гаргаж хэлэхээс гээд Зулаа хайрийгаа тэвэрээд унтлаа . маргааш өдөр нь Зулаа хайрийгаа ажилаас нь ирэнгүүт л за Болдоо минь одоо ахиж тэр Ганаа манаа гэлгүй битгий тэр тоглоомийн газар очоорой тэнд нэг орсон хүн гарч чаддаггүй гэсэн бүр амьдаралаараа тоглоод дуусагдаг гэсэн миний хайраа хайр нь чамдаа хайртай шүү дээ хайрынхаа үгэнд ороорой за гээд уруул дээр нь зөөлхөн гэгч нь үнсээд хайр нь чамдаа сайхан цуйван хийсэн гараа угаачаад хүрээд ир гээд галзуух луугаа орлоо .  Болд энэ үед өөрөө өөртөө итгэл дүүрэн байсан болохоор би ч хайрийгаа юу гэж гомдоох вэ дээ гээд хувцасаа солихоор өрөө лүүгээ орлоо . Энэ өдөрөөс нэлээн хэд хоногийн дараа Болдийн хамаатаны ах нь хүний машин мөргөцөн ахдаа тусалаач ахад нь яаралтай 500000 төгрөг хэрэгтэй байна аа ах нь хүн болгоноос асуулаа хүн ядарч явахад нөгөө сайхан найз нөхөд бүгд л нүүрээ бууруулаад байх юм чи л нэг аргалж үз гээд гуйгаад салдаггүй тэгэхээр нь Болд өөрөө гэнэн цайлган болохоор за дүү нь маргааш өглөө танайд аваад очино гээд ам алдчихсан болохоор яаж ийгээд л олох хэрэгтэй байлаа уг нь өөрт нь тэр үед 450000 төгрөг байсан болохоор нэмээд 50000 Зулаа бараг олчих байх гэж дотороо бардам байлаа . үргэлжилэл бий ..........

No comments: