Tuesday, October 5, 2010

тусгай салаа киноны дууны үг

Зүсрэх бороотой яргуйн дэлбээтэй хавараар
Зөрүүлж надруу учирал илгээв үү
Зүүдлээ ч үгүй тэр л харц
Зүрхний хайрийн гэрэл байв уу
     Дэвэрүүн хүний гэнэхэн сэтгэлээр
     Дэгжин бүсгүйг ухаангүй ширтэв үү
     Харц тулгаран чамтай учирахдаа
     Дэвэрүүн хайрын баланд уусав уу
Бурамын амттай наран чи минь ээ
Булгилсан энэ зүүд биелэх юм шиг мөрөөднө
Дугараг сарны толионоос хайр мишээнэ
Дурлалд ээрүүлсэн сэтгэлд чи минь хургана
     Зөвхөн чамдаа зүрхээ өгөхөөр
     Зөөлөн харцын удтал хүлээв үү
     Бусдаас чамайг харамлах сэтгэлийг
     Бодол санаанд минь чи авчирлаа
Бурамын амттай наран чи минь ээ
Булгилсан энэ зүүд биелэх юм шиг мөрөөднө
Дугараг сарны толионоос хайр мишээнэ
Дурлалд ээрүүлсэн сэтгэлд чи минь хургана

No comments: