Monday, December 20, 2010

ЭХ ОРОН МИНЬ

                                                 ЭХ ОРОН МИНЬ
Би эх орондоо хайртай хүн хэрэв дайн дажин гарах юм бол хамгийн нэгдүгээрт л би тэнд зогсож байх болно .
Өнөөдөр эх оронд минь юу болж байна би өдөр болгон л интэрнэтээр орж мэдээ үздэг тэгтэл эх орон маань сүйрэх шатандаа орчихсон л байж байна шүү дээ газар шороогийн харийн хүмүүс ухаад дуусгаж байна шүү дээ ялангуяа хятадууд би хятад хүнд дургүй л дээ тэгэхэд одоо энэ төрийн тэргүүнд байгаа хүмүүс л арай л дэндүү байна даа өдөр болгон л идэж уусан энэ тэр гээд л байнга л муухай юм харж байна сайхан юм бараг байхгүй байдаг гэхэд хилсдэхгүй л байх өдөр болгон би дор хаяж 15 мэдээ уншлаа гэхэд тэрний 10 нь муу муухай гэмт хэрэг энэ тэр бичигдэж байна шүү дээ тэгэхэд энэ гадаадад амьдарч ажилж байгаа монголчууд бол гайгүй сайхан амьдарч байна эд нар яагаад монголдоо очиж амьдрахыг хүсэхгүй тэгээд л энд байгаад байдаг гэж бодож байна энд амьдралын баталгаа арай л дээр байна шүү дээ монголд бол тэгээд л амьдралын баталгаа нь хаана байна аа хаана ч очисон тэгээд хөдөлвөл хөлс зогсвол зоос гэдэг болсон болохоор нэг нь бие нь өвдөөд эмнэлэгт очоод үзүүлэх гэтэл урдаас нь мөнгө гэдэг , бас ажил олж хийнэ гэдэг бас л нэлээн мөнгө шаардана гэсэн үг өөрийн гэсэн мэдлэгтэй мөртлөө мэрэгжилийнхээ дагуу ажил олоод хийх гэтэл хахууль өг тэгэх юм бол гайгүй сайн ажилд оруулж өгөж болох юм ингээд л амийг нь таглаад явуулдаг за арай гээд мэдлэг чадвараараа ажилд ортол хяхаж хавчиад л тэгээд тэр хүн ажилаасаа гарахаас өөр аргүй байдалд оруулдаг тэгхэд энэ гадаадын хөгжилтэй оронд бол шаал өөр энд хэн юм мэдэж байна хэн толгой сайтай байна тэр л сайхан амьдарч байна монгол хүн уг нь сэтгэн бодох чадвараараа хэний ч дор орохгүй шүү дээ тэгтэл энэ одоогийн амьдрал нь байхгүй шүү хэн мөнгө төгрөгтэй байна тэр хаан бүгдийг захирч байна шүү дээ гэхдээ бас нэг алдаа энэн дунд байгаа юм монгол хүн толгой сайтай ч гэсэн тэр сайхан мэдлэгээ архинаас өгчихөөр л тэгээд будаа болж байгаа юм даа уучилаарай би бичиж байсан сэдэвээсээ хазайгаад л явж байна шүү дээ эх ороны тухай бичиж байсан хүн хэхэхэх нээрээ бид яагаад босож болохгүй гэж эх ороныг минь хуу хамаж байгаа энэ хүмүүстэй яагаад тэмцэж болохгүй гэж аан энэ өмнөговьд байгаа сайхан газараа яагаад бид нар өөрсдөө гараараа гаргаж ирээд дэлхийн зах зээлд гаргаж болохгүй гэж бид чинь тийм ч юм хийж чадахгүй мангар хүмүүс биш шүү дээ энэ тэндэхийн гуйлагчин харийн хүмүүсийг хараад л хэдэн халтар төгрөгний хойноос эх орон оо худалдах гэж үү миний монгол баян шүү дээ тэр болгоноо өөрсдөө гаргаж аваад өөрсдөө тэрүүгээр сайхан амьдарч болно шүү яагаад зөвхөн харийн компаниуд гэж энэ тал дээр бас сайн шийдвэр гаргах хэрэгтэй болоод байгаа юм даа бид гараараа дээр үеээс авхуулаад өөрсдөө л юм хийж амьдарч ирсэн шүү дээ зөвхөн сүүлийн 20 жилийн дотор гэхэд энэ эх орон минь юу болоод байна даа энэ тэндгүй л онгорхой газар шороо энэ тэндгүй зуд ган гээд л бүгд муугаар эргээд байна гэдэгийг хараад сууж байгаа төрийн тэргүүнүүд нь мэдэхгүй л байгаа юм байхдаа аан одоо тэр тавантолгой , оюутолгой гээд л бүгдийг нь бид нар яагаад өөрсдийн гараар ухаад гаргаж болохгүй гэж тэгэх юм бол арай удаан арай үр өгөөжтэй байна гэдэгт итгэж байна монголд маань сайн уурхайчин сайн ажилчин гэвэл зөндөө л байгаа шүү дээ харин хар ажилчин гэвэл харин хятадуудыг оруулж ирж болох юм тэгэхэдээ сахилга бат сайн байх хэрэгтэй тэд нарийг хэзээ ч даврааж болохгүй монгол хүн гэдэг ээ нэгдүгээрт тавьж ажилуулах хэрэгтэй тэгээд харийн хүнийг бол хамгийн сүүлд тавих хэрэгтэй энд гадаадад монгол сайн сайн санхүү эдийн засаг гээд тоо бодолго доо сайн залуучууд зөндөө байна шүү дээ эд нарийг харин монголдоо тэр сайхан мэдлэгийг нь ашиглаж зөвхөн монголийн төлөө зориулах хэрэгтэй бид нар янз бүрийн үйлдвэр байгуулах хэрэгтэй байгаа юм тэгэж байж л бид гадаад улсаас гуйхгүй байна тэгэхэд одоо энэ төрийн тэргүүн хийгээд байгаа хэдэн хүн гадаадаас гуйлга гуйгаад л байх юм тэгээд л бөөн өр зээл тэрийг хэн төлөх юм бэ? тэгээд монголын хар бор ардууд л төлнө гэсэн үг шүү дээ миний сонсож байсанаар л бол манай төрийн тэргүүнд байгаа бараг бүх хүн энэ гадаадын ихэнх оронд гэр оронтой болчихсон байдаг гэж сонсож байсан тэд нар монгол нэг өдөр сүйрлээ гэхэд би монгол биш гээд тэр гадаад луугаа гараад л алга болно гэсэн үг шүү дээ тэгээд л монголын минь хувь заяа тээр ангал луу унана гэсэн үг бид одоо омог бардам монгол цус цөстэй эрэлхэг улс байж одоо сөхрөх гэж үү үгүй бид нар одоохондоо хоол унд хувцас энэ тэрийг заавал сайханыг нь өмсөх гээд яах вэ дээ бид босох хэрэгтэй гэж бодож байна ахиж энэ төрийг босгох хэрэгтэй тэгэж тэмцэж чадах юм бол бид нар 10,20 жилийн дараа гэхэд бид улс шиг улс байх болно хэрэв одоо бүгдээрээ хөдөлж чадахгүй бээрсэн ялаа шиг байх юм бол 10,20 жилийн дараа гэхэд нэг улсын хараан дор ядуу тарчиг нь дэндсэн тийм л байдалд байна гэсэн үг тэгээд тэр улсынхаа хэлсэнээр байна гэж үү бидний ирээдүй ийм байхыг та хүсэж байна уу бидний ирээдүй хүүхэд газар шороо маань яах болж байна бидний өвөг дээдэс минь юу гэх бол гэж та нэг удаа бодож үзсэн үү энэ тэмцэлийг хүн болгон эх орон ирээдүй хойчийнхоо төлөө хийх хэрэгтэй монголд ямарч гадаадын хөрөнгө оруулалтай ч юм уу гадаадын гэсэн юм байх ёсгүй бүгд монгол хүний монгол ынх гэсэн байх ёстой эх ороноос минь юм авахийг хүсэх юм бол дэлхийн зах зээлээс хамгийн багадаа л гэхэд 2 , 5 дахин их юм төлж байж л өгөх хэрэгтэй эхлээд эх орон ард түмнийхээ хэрэгцээг хангаж байж дараа нь гадаадад гаргах хэргтэй юм бишүү аан төрийн түшээ нараа та нар зөвхөн өөрсдийн амьдралаа дээшлүүлэх гэсэн хөгийн хувиа хичээсэн зангаа жаахан больсон дээр юм биш үү одоо наад гэдэс гүзээ чинь хагарах гэж байхад л улам шунаад чихээд байх юм аа

No comments: