Friday, December 17, 2010

Миний амьдрал

миний амьдрал аа гэж нээрээ яахаа мэдэх ээ болчихсон байна . яаж хамгийн гол нь яаж амьдрах вэ ? энийг хэлээд өгөх хүн байдаг бол уу байлгүй яах вэ тэгээд хамгийн гол нь тэр хэлсэнийг амьдрал дээр хэрэгжүүлж чадахгүй байгаа нь л хамгийн гол нь би одоо яах вэ гэж өдөр болгон цаг минут болгон өөрөөсөө асууж суудаг ч тэр болгондоо би өөрөө өөртөө хариу хэлж байсан ч өөрөө өөрийгөө захирч чадахгүй д л байгаа юм Энэ хорвоогоос яваад өгөе гэж зөндөө л бодож өөрөө өөртөө уур хүрч ингэж амьдарч байсанаас амиа хоролчие гэж зөндөө бодож байлаа бүр гар хуруугаа зүсэж байлаа тэглээ гээд үхээгүй нөгөө муу хүн үхдэггүй гэдэг шүү дээ тэрэн шиг яг үхэх болоод ирэхээр үхэж чадахгүй байгаа юм тэгээд л эргэн тойрныхоо хүмүүсийг зовоохоос л өөр юу ч хийж чадахгүй байгаа нь хамгийн тэнэг нь байгаа юм даа тэглээ гээд би яах вэ би уг нь амьдралдаа зорилогтой сайхан амьдараад тэгээд эхнэр аваад хөөрхөн алаг үртэй болох юмсан гэж өдөрийн бодол шөнийн зүүд болж байгаа ч өөрөө өөрөөсөө аймар их айж байна хүний үрийг ахиж зовоомооргүй байна шүү дээ энэ хар тамхи шиг энэ өвчинг би яах вэ би мөнгө харж чадахгүй юм байх л юм бол тэгээд л тоглоод байхгүй болгон тэгээд л цалингаас цалингийн хооронд үлгэн салган амьдарч байна даа амьдрах ч гэж дээ яаг л нэг дутуу цохиулцан үхэр шиг л гэлдэрч байна даа би уг нь сайхан ажил хийдэг хүн шүү дээ сар болгон энд амьдарч байгаа хүмүүсээс 2 дахин их цалин авч байгаа хэрнээ тэрнийгээ хадгалж чадахгүй тэгээд одоо би бөөн өртэй хүн л сууж байна даа би яах ёстой юм бол намайг жаахан байхад нэг зурхайч хэлж байсан үнэн юм байна л даа яагаад гэвэл тэр хүн миний ирээдүйг харчихсан байсан юм байна лээ энэ хүүхэд зүгээр жирийн амьдралаар амьдарч чадахгүй хүүхэд байна харин цэрэгийн амьдарал юм уу малчин болох юм бол сайхан амьдрах юм байна гэсэн тэр нь яг одоо хэрэгжиж байна даа яагаад гэвэл би цэрэнт хоол унд нь бэлэн бас хувцас бэлэн болохоор би тэнд тэгээд байгаад л байна гэсэн үг бас дээрээс нь хал үзэж халуун чулуу долоогоод ирэхээр арай өөрөөр сэтгэж арай өөрөөр амьдрах байх гэж бодож байна тэнд бол хэн ч намайг өөө миний дүү яасан мөнгөгүй болцон уу ахаасаа ав эгчээсээ ав гэж хэн ч миний толгойг илэхгүй газар шүү дээ тэгээд ч тэнд бол тоглоод яваад байх зав гарахгүй байнга л амь өрсөн байх болно гэсэн үг би тэгээд ч амьдрал үзээгүй юм уу гэхээр бас жаахан үзээд халширвал халширахаар л болоод байна даа сүүлийн бараг 8 жил ганцаараа тэнэгтэж амьдарлаа шүү дээ өлсөх үедээ өлсөж даарах үедээ даарч нэлээн л юм үзсэн баймаар юм тэгсэн харин одоо би халшираагүй юм шиг байна аа бүр сайн тэгвэл хашираагаад өгөх хэрэгтэй юм байна л даа тэгэж байж л би амьдрал гэж юу байдагийг мэдэх болуу тэглээ гээд би юу хожих вэ энэ болгонийг бодсоор байгаад миний толгой бараг гашилж байна даа

No comments: