Monday, December 20, 2010

Миний бодол

Өнөөдөр би ажил дээрээ л сууж байна манайд одоогоор хүн байхгүй тэгээд л нэт ширтсэн хүн байна . одоо би юу хийх вэ ? маргааш би юу хийх вэ ? дараа жил гээд л миний толгой дотор зөндөө л юм эргэлдэж байна тэр болгоныг бичээд л байх юм бол биелэхгүй юм шиг санагдаад бичмээргүй байна тэгэж байгаад дотороо бодож байтал болох байх гэж бодож байна л даа би нээрээ одоохондоо өөрийгөө хүмүүжүүлэх гээд бараг бүх хүнээс өөрийгөө тасалаад сууж байна яагаад гэвэл би энэ хайртай хүмүүсээ зовоохийг хүсэхгүй байгаа болохоор би өөрөө өөрийгөө ялах ёстой гэж бодож байна тийм болохоор хэдэн жил орсон ч хамаагүй би заавал сайн ах сайн дүү байхын төлөө хичээнэ тэгсэний дараа би энэ хэдтэйгээ сайхан амьдрана гэсэн үг шүү дээ би чадна чадахгүй гэх ганц ч шалтгаан байхгүй би өөрөө хичээгээд яадарсан үедээ хичээгээд арай гайгүй үедээ тэвчээд байхад болно гэж бодож байна гэхдээ өнөөдөр би жаахан залхуурсан л даа би эрт босоод гэр ороноо цэвэрлэнэ гэж бодоод унтсан ч өглөө хар дараад ерөөсөө унтаж чадсангүй тэгээд өдөр яг босох болсон чинь харин сайхан нам унтмаар болоод тэгээд л 2 цаг илүү унтаад ажил дээрээ ирчилээ хийсэн юм гэвэл хувцасаа угаалгын машинд хийсэн байх тэгээд л болоо харин өнөөдөр ажилаа тараад тэгээд гэрийнхээ шалийг ч болсон угааж тавих хэрэгтэй хүн хичээж сайхан амьдарна гэж байгаа бол энэнээс л эхлэх хэрэгтэй гэж бодож байна тэгээд одоо би энийг бичиж тавьчаад тэгээд жаахан хэлээ үзэх хэрэгтэй тэгээд энэн дээрээ өдөр болгон бичиж байх болно нэг бодолын өдөрийн тэмдэглэл шиг боловч миний санаа оноо амьдралдаа яаж хандаж байгаа болон өдөр тутам яаж өөрчилөгдөж байгаа гээд бүх юм л энд бичигдэх болно
За одоо юуны талаар бичих үү
эх ороны тухайн жаахан юм бичие гэж бодож байна

No comments: