Thursday, December 16, 2010

Хайр гэж юу юм бэ ?

Хүмүүсээ хайр гэж нээрээ юу юм бэ ? энийг та бүхэн юу гэж хэлэх бол бүгд л өөр өөрийнхөөрөө хэлэх байх гэхдээ миний хувьд энэ хайр гэдэг чинь байхгүй болчоод л сууж байна даа хүн хүндээ хайртай байдаг юм аа гэж дуу кинон дээр гардаг ч яг амьдрал дээр бол тэгээд л тэр сайхан хайр нь хаана байгааг би л лав харахгүй байх юм даа та нар гэхдээ намайг тэнэг хүн гэж хэлэх байх гэхдээ би хүнд хайртай байсан уу гэвэл тийм ээ тэрийгээ өөрөөсөө ч илүү хайрлаж байсан ч даанч миний сэтгэлийг дааж чадаагүй би ч бас нэлээн давараад ирсэн байх гэж бодож байна  тэрнээс болоод миний хайр гэж байхгүй болсон би ч за за одоо энэ амьдрал цаашаа явах аа болж байх шиг байна гэж бодоод би эхлээд салая гэж хэлсэн юм тэр нь ч болсон юм шиг бид 2 салсан тэр маань өөр газар луу яваад би ч эндээ л үлдсэн л дээ тэглээ гээд би бас тэрийг зовоохийг хүсээгүй юм би ч бас муу хүн гэдэг ээ мэднэ л дээ тэглээ гээд би тэгээд л ганцаараа явахыг хүсэхгүй л байна л даа одоо тэгээд би яах вэ гэдэгээ өдөр болгон л бодоод л сууж байх юм тэгсэн хэр бас л нэг дотороо айдас агуулаад л сууж байна ахиад би хүнийг хайрлаж чадах уу гэдэг энэ ганцхан асуудал л миний өмнө эргэлдээд байх юм уг нь сайхан хайр байдаг юм олдох юм бол алдаж болохгүй шүү гэдэг л юм тэр сайхан хайр тэгээд хаанаа байгаа юм бэ ? би одоо 30 хүрч байна тэгсэн хэр одоо болтол өөрийнхөө тэнэгээс болоод ганцаараа явж л байна энд хүүхэн гэвэл байна л даа тэглээ гээд би өөрөө гайгүй ажил хийдэг болхоор тэд нар байнга л миний ажил мөнгө гээд ийм л юм хараад байх юм би харин иймэрхүү хүүхэнтэй айл гэр болмооргүй л байх юм тэгсэн хэр гайгүй намайг гэсэн хүүхэн болохоор би тоохгүй юм аа тэгээд л тэнэг юм шиг ганцаараа л явж байхаасдаа хэхэхэхэ надад маш их хайрлаж байсан хүүхэн гэвэл байгаа тэр маань монголд байдаг юм гэхдээ сүүлийн 5 жил би харилцаа холбоо байхгүй олж чадахгүй л байна даа би тэр хүнийг бас сайн гомдоосон тэрнийхээ горийг амсаад байгаа юм уу мэдэхгүй миний амьдрал яагаад ч дээшилж гайгүй болсон юм гэж байхгүй шүү үргэлж л нэг л хэвийн мөнгө сайн олно тэгээд л тэр мөнгө нь хаагуур ороод байгаа нь мэдэгдэхгүй байхгүй болоод л байх юм даа дээрээс нь цалин бууна тэгээд л тоглоод л байхгүй болгчихоно ингээд л дараагийн цалин хүртэл мөнгө ч байхгүй хоол унд ч байхгүй гүрийн гэсэн үг шүү дээ нэг сарийн цалин будаа болох юм бол тэгээд л 3сарийн цалин байхгүй гэсэн үг шүү дээ тэрнийгээ нөхөх гэж байна гээд л тэгээд ч яагаад ч юм цалин буугаад л мөнгө харахаараа тоглмоор санагдаад л тэгээд л өөртэйгөө яриад л тэнэг хүн шиг за нэг жаахан мөнгөөр тоглно шүү гэж бодоод л орно тэгээд л байхгүй бүгд байхгүй болно гэсэн үг өөрөө өөрийгөө яахаа ч мэдэх юм алга даа та бүхэн надад нэг жаахан сургамж хайрлаач

No comments: