Thursday, June 9, 2011

За ингээд бас нэг муухай мэдээ байна

Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Тагнуулын ерөнхий газрын дарга Р.Болд, Цагдаагийн ерөнхий газрын дарга Д.Сандаг-Очир, Монгол улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав нарт шаардлага хүргүүлэх тухай



Энэхүү шаардах бичгийг Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулийн дагуу ашиг малтмалын хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн үүсгэл санаачилгаар өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор байгуулсан "Уул уурхайгаа аваръя хөдөлгөөн" ТББ-аас Монгол Улсын Ерөнхий прокурор, Цагдаагийн ерөнхий газрын дарга нарт хандан хүргүүлж байна.

"Онги гол" хөдөлгөөний тэргүүн гэх иргэн Ц.Мөнхбаяр нь 2011 оны зургадугаар сарын 3 болон 5-ны өдрүүдэд олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслэлээр дамжуулан "...Хангайн нурууны бүс нутаг, Сэлэнгийн сав газар, Хэнтий, Орхон голын ай сав газраар олборлолт явуулж буй уул уурхайн компаниудад хандаж үйл ажиллагаагаа зогсоох тухай шаардах бичиг хүргүүлж, биелүүлэхгүй бол хүч хэрэглэн "нутаг чөлөөлөх" ажиллагаа хийнэ. Дээрх бүс нутагт ашигт малтмал олборлож буй компаниуд хөдөлгөөнийхний өмнөөс эсэргүүцэл илэрхийлбэл галт зэвсэг хэрэглэж, гар хөлийг нь буудах хүртэл арга хэмжээ авна..." гэжээ. /Ц.Мөнхбаярын мэдэгдлийг “Шууд.мн” сайтад бичигдсэнээр иш татаж авав/ Эл мэдэгдлийг хийж буй Ц.Мөнхбаяр гэгч нь "Онги гол" хөдөлгөөний нэрээр урьд өмнө нь бусдын өмч хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан төдийгүй хүний амь нас, эрүүл мэндэд ч ноцтой хохирол учруулж болзошгүй галт зэвсэг хэрэглэсэн үйлдлийг хийж байсан бөгөөд уг үйлдэлд нь холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа этгээд юм.

Ц.Мөнхбаяртай холбогдуулан үүсгэсэн дээрх эрүүгийн хэргийг мөрдөн шалгаж байгаа энэ цаг үед тэрээр дээрх хууль бус үйлдлээ давтан үйлдэхэд бэлэн буйгаа, өөрийг нь эсэргүүцсэн этгээдийн эсрэг галт зэвсэг хэрэглэн амь нас, эрүүл мэндэд нь халдах, хохирол учруулахаа ил цагаан, эрээ цээргүй мэдэгдэж байгаа явдал нь хүний эрх, эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдэлсэн, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилго бүхий Монгол Улсын хууль цаазад хэрхэн нийцэж байгаа асуудалд Төрийн хууль цаазын хэрэгжилтийг хангуулах үндсэн чиг үүрэг бүхий Монгол Улсын ерөнхий прокурор, нийгмиин хэв журам, аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд анхаарлаа хандуулж холбогдох хууль тогтоомжид заасны дагуу арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна.

Ц.Мөнхбаярын дээрх мэдэгдэл, үйл ажиллагаа нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан олон төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг өөртөө агуулж байна. Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 177 дугаар зүйлд заасан Зандалчлах, 178 дугаар зүйлд заасан Терроризм ,179 дүгээр зүйлд заасан Нийтийн эмх замбараагүй байдал бий болгох, 180 дугаар зүйлд заасан Уулгалан довтлох, 182 дугаар зүйлд заасан Зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл байгуулах, түүнд оролцох зэрэг олон төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг өөртөө агуулж байна. Иймд дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1.Бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг үл хүндэтгэн, өөрийн нь хууль бус үйл ажиллагааг эсэргүүцэн тэмцэх шударга иргэдийн эсрэг зэвсэглэн хүч хэрэглэхээ ил тод зарлаж буй Ц.Мөнхбаярын энэхүү үйлдлийг нэн даруй таслан зогсоож, гэмт халдлагаас иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийг хамгаалах талаар урьдчилан сэргийлэх шийдвэртэй арга хэмжээ авахыг Улсын ерөнхий прокурор, Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын удирдлагаас,

2. Ц.Мөнхбаярын урьд өмнө явуулсан галт зэвсэг хэрэглэсэн үйлдэлд нь үүсгэсэн эрүүгийн хэргийг мөрдөн шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд заасан үндэслэл /Ц.Мөнхбаяр нь дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй/, журмын

дагуу сэжигтэн, яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шалгах саналыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэхийг

Улсын ерөнхий прокурор болон Цагдаагийн ерөнхий газрын удирдлагаас шаардаж байна.

Ц.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүсийн адал балмад, хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас иргэдийн амь нас, эрүүл мэнд, тэдгээрийн болон аж ахуйн нэгжийн өмч хөрөнгөд ямарваа нэгэн хохирол учирсан тохиоддолд уг хохирол, түүний төлөөх хариуцлагыг уг гэмт үйлдлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үүрэг бүхий төр, засгийн эрх бүхий байгууллагаас нэхэх болохыг анхааруулж байна.

Ц.Мөнхбаяр нарын хүмүүсийн заналхийллийн эсрэг төр засгийн зүгээс шийдвэртэй арга хэмжээ авахгүй тохиолдолд уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгжүүд өөрсдийгөө хамгаалах талаар эрс шийдэмгий алхмыг хэрэгжүүлэхийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.



"Уул уурхайн салбараа аваръя" хөдөлгөөн
Энэ одоо юу вэ ? Уул уурхайгаа аварая гэнэ үүү эхлээд эх орон газар шороогоо хамгаалчих тэгээд дараа нь наад уул уурхайгаа зөв ашиглаад сурчих тэгээд энэ тэр гэж бай энэ бүх асуудал нь уул уурхайгаас мөнгө олдог баагийнууд бүгдээрээ наргиж цэнгэдэг мөнгө нь байхгүй болох гээд л ингэж байгаа юм тийм болохоор бүгдээрээ энэ Гал үндэстэн холбоог дэмжих хэрэгтэй монголоо гэсэн хүн болгон байгаа бүх хүч чадалаараа дэмжээд өгвөл бид ирээдүй хойчдоо идэх хоол амьдрах газар шороог нь бүрэн бүтэн үлдээх болно тэгэхгүй бол хэдхэн жилийн дараа гэхэд энэ газар шороо монгол гэсэн үндэстэн дэлхийн хөрснөөс арчигдах болно

No comments: