Thursday, January 20, 2011

Өнөөдөр энэ сайхан өдөр гэж байдагаа

Хүн болгон л ингэж хэлэх байх гэхдээ аз жаргалтай хүний хэлэх үг байх гэж бодож байна . Өнөөдөр би аз жаргалтай байна уу гэж өглөө сэрээд л асууж үзлээ . тэгсэн харин аз жаргал гэж юм надад одоохондоо байхгүй юм шиг санагдаад яагаад гэвэл надад одоо тэр сайхан аз жаргал гээч юм нь байхгүй харин ирээдүйд л гарч ирэх байх гэж бодож байна . Тийм болохоор аз жаргал гэдэг юм бол харин хүний өөрийнхөн хичээл зүтгэлээс 100 хувь хамаарч байгаа юм тэр сайхан аз жаргалыг бүтээн байгуулахын тулд л харин хичээж зүтгэх хэрэгтэй миний нас хүрээгүй ч гэсэн миний хойч үе маань миний тэр амсаагүй сайхан аз жаргалыг амсаж эдлэх болно . тэгээд л бодоод байх юм бол ч зөндөө л юм гарч ирэх байх гэж бодож байна энэ бүгдэд эхлээд хүрэхийн тулд би харин сайн хичээж тэвчиххэрэгтэй байгаа юм даа тэвчих гэж байна энэ бол миний хувьд амьдралаа зохьцуулах хэрэгтэй гэсэн үг шиг сонсогдож байна . ер нь хүн тэвчээр гарган гэдэг маань ганцхан секундээс л эхлэх байх гэж бодож байна яаг ямар үед вэ гэдэгээ эхлээд сайн бодож цалингаа буусан үед тэр мөнгөө юунд зарцуулах вэ гэдэгээс бас , сэтгэлийн хөөрөлөө дарж сурах гээд л энэ бүгдээс л эхлэх байх даа би одоо сэтгэлийн хөөрөлөө дарж сурах хэрэгтэй байна даа тэгэхгүй бол тэгээд л цалин буулаа тоглоомын газар гэхээр тэнэг хүн шиг сонсогдож болох юм та нар намайг яаацан дүүрцэн толгой вэ гэх байх л даа тэглээ гээд би бүтэн 6 жил л тэвьчиж байна гэхдээ нээрээ хүн чинь өнгөрсөн амьдралаа биш ирээдүйгээ харж урьдны алдсан амьдралдаа харамсахгүй амьдрах хэрэгтэй юм шиг ээ тэгэхээр миний ирээдүй хаана байна вэ гэж асууя л даа та нар надад харин юу гэж хэлэх вэ чиний толгой бас сэтгэл зүрхэнд чинь чиний ирээдүй байгаа гэх байх л даа тэгээд бас л нөгөө улиг болсон тэвч тэгвэл чи ялна гээд л хэлэх үү надад энэ үг сайхан сонсогдож байгаа ч би тэрний хойноос тэгээд явж чадахгүй болоод л ингэж байна өөрөө өөрийгөө харин дайчилж чадахгүй байна аа за зүгээр л нэг жишээ энд бичие би өглөө бослоо уг нь орой унтахдаа би өглөө босоод гэрээ жаахан цэварлна гэж бодоод босох цагаасаа 1 цагийн өмнө босно гээд сэрүүлэг тавьлаа өглөө миний сэрүүлэг дуугарч байна аа тэгэхээр нь өндийгөөд босох гэсэн чинь аймар нойр хүрээд тэгээд л эргээд хэвтлээ за 30 минут гэж өөртөө хэлээд л эргээд унтсан харин нүдээ жаахан аниад л нээсэн чинь 30 минут аль хэдийн болсон байсан юм тэгээд л ахиад жаахан гээд л ингсээр байгаад цагтаа бараг хүчээр сэрж босох гэсэн бас л залхуураад тэгээд орондоо жаахан хэвтлээ бараг 20 минут хэвтээд тэгээд л бослоо би уг нь ажилдаа явахаас өмнө 40 минутийн өмнө босдог байсан юм ингээд л 20 минут хэвтсэн болохоор 20 минутанд босож усанд ороод ороо хураагаад л таарлаа ингээд автобуссны буудал луу бараг гүйхээрээ очиж байж л нэг ажилдаа хоцорохгүй ирлээ . ингээд бодохоор өглөө жаахан ч гэсэн цай уух хэрэгтэй байдаг уугаагүй тэгээд ажил дээрээ хоосон ходоодтой ирээд одоо ч гэсэн гэдэс өлсөөд л хоол нэхээд байна залхуугаасаа болоод л өлсөж байгаа юм даа тэгэхээр хүмүүсээ залхуугаа л хүн давж чадах юм бол тэгээд л сайхан амьдарч аз жаргалтай болно гэсэн би чадах болно би заавал залхуугаа давж гарах болно

No comments: