Анир чимээгүй шөнөөр бүүвэйн дуу аялахад нь
Алсад гэрэлтэх саран ч зүүрмэглэж хэсэг саатдаг
Арслан барс шиг эрсийг ч харцаараа төөнөөд өнгөрөхөд нь
Алаг нүднийх нь сайханд хайлчих шахаад дуралдаг
Бүсгүй хүнийг эрчүүдээ бүлээн сэтгэлээр хайрлаарай
Бүүдгэр орчилонг гийгүүлэх наран мэт санаараа
Гэрийн эзэн ханьдаа хүйтэн хоол бариагүй
Галын эзэн хүүдээ тэрс сургаал айлдаагүй
Ганц олдох амьдралаа бусадын төлөө зориулсан
Гандан буурашгүй хайраа ханийхаа өлмийд дэвссэн
Бүсгүй хүнийг эрчүүдээ бүлээн сэтгэлээр хайрлаарай
Бүүдгэр орчилонг гийгүүлэх наран мэт санаараа
No comments:
Post a Comment