Monday, June 13, 2011

Одоо байгаа эх орон минь ийм л байна

монгол улсын хуулинд монгол хүн амьд явах эрхтэй гэдэг шиг санагдаж байна

Thursday, June 9, 2011

Нүүрсний зам гэж арай л байна даа

Нүүрсний зам

Өмнөговь аймаг. Таван Толгой нүүрсний орд газраас Хятад руу нүүрс зөөж буй ачааны машины цуваа тасрахгүй. Таван Толгойгоос Гашуун Сухайт хүртэлх зүдэргээт замыг нүүрсний зам гэх. Хэрэв энэ орчмын газраар явсан хүн бол сайн мэдэх байх. Зам гэхэд там болсон газар байдаг юм. Нүүрсний машин болон нүүрсний замын асуудал нутгийн иргэдийн хамгийн том асуудал болоод өнгөрсөн жил бослого хөдөлгөөн нэлээд өрнөж байгаад энэ жилээс нүүрсний замын хөдөлгөөний бага зэрэг дэг журам тогтоосноор арай намдаад байгаа юм байна. Энержи Ресурс компани ТТ-оос ГС хүртэл 235 км шинэ зам тавьж байгаа нь энэ 11 сард дуусах төлөвлөгөөтэй шахуу ажиллаж байгаа юм билээ. Энэржи Ресурсын зам бол өргөн, дардан, их л гоё зам байна билээ. Хамгийн сүүлийн үеийн технологи ашиглаж, хамгийн сайн чанартай зам барьж байгаа гэдэг нь үнэн бололтой гээд ЭР-г жоохон магтаад авья хэхэ. Оюу Толгойгоос мөн ГС хүртэл 110 км зам тавигдаж байгаа. Энэ нь бараг замынхаа 1/3-д орчихсон нэлээд эрчимтэй урагшилж байгаа. Би яагаад сайн мэдээд байна вэ гэвэл, би чинь энэ замаар бараг өдөр болгон шахуу зорчдог үйлтэй хүн байгаа юм.
Нүүрсний машин барина гэдэг магадгүй хамгийн хүнд, хамгийн эрсдэлтэй ажлын нэг болно байх. 100тн нүүрс ачсан машин ачаагаа дааж ядан алгуурхан урагшлах бол харин нүүрсээ суллаад буцаж буй хоосон машинууд галзуутай юм шиг давхина.

Тоос түйрэн гэж бол угаасаа замбараагаа алдсан. Энэ нарийхан зам дээр нэг нь ачаатай нөгөө нь хурдтай хоёр машин зөрж байгаа нь үнэхээр эр зориг шаардсан ажил. Тэвчээр алдсан нэг нь удаан яваа нэгнийгээ гүйцэж түрүүлнэ. Яг машин зөрөх үед гарсан тоосонд зам юу ч үзэгдэхгүй болж харанхуйлна. Өмнөөс ирж буй машин харагдахтай үгүйтэй... Нүүрсний зам дээр сард тогтмол осол аваар гарч, хүний амь эрсддэг нь энэ замбараагүй замын хөдөлгөөнтэй холбоотой хэрэг.
Аймаар том машинууд ганхаж найгаад хоорондоо ийм ойрхон зөрөх нь үнэхээр аймаар. Хэрэв нүүрсний зам руу жижиг тэргээр орсон бол жолоо барина гэдэг жинхэнэ эр зориг, авхаалж самбаа шаардана даа. Над шиг хүн бол ааваа, ээжээ, Бурханаа дуудаж дуу алдсаар байтал зүрх муудах юм байна лээ.
Нүүрсний машины ард гэлдэрч байна.
Нүүрс зөөх ажлын талаар бага зэрэг судалж үзлээ л дэ. ТТ-ээс нүүрс ачиж гараад Цагаан хадан дээр буулгаад эргэж ТТ орохыг нэг рэйс гэдэг юм байна. 1 рэйс тээвэрлэхэд жолооч 150.000 төгрөг, туслах жолооч 50.000 төгрөгийн хөлс авдаг. 1 рэйст ойролцоогоор 2 хоног зарцуулдаг. 1 сард 10-15 рэйс хийж амждаг. 1 рэйсээс машины эзэнд орох цэвэр ашиг 1.000.000 төгрөг байдаг. Гэхдээ энэ тоонууд өөр өөр ч байж болно. ТТ-ээс нүүрс экспортолж байгаа Энержи Ресурс, ТТТ гэх мэт том том компаниудаас гадна тав арав хорин машинтай хувиараа нүүрс зөөдөг зөндөө хүмүүс байдаг. Энэ бүгд нийлээд ГС боомтоор өдөрт 800 машин гаргаж байна даа.


Цагаан Хадны нүүрс ачих-буулгах талбай. Цагаан Хад ч одоо цагаан гэж хэлэхэд хэцүүхэн газар даа. Байшин сав, гэр орон, хүн мал нь хүртэл нүүрсний тоосонд дарагдчихсан халтар газар гэж хэлэхэд хилсдэхгүй дэ. ТТ-ээс ачигдаж ирсэн нүүрсийг Хятад руу гаргахын тулд Цагаан Хадан дээр буулгаж ачдаг юм байна лээ.

Жишээ нь энд нэг нүүрсний компаний нүүрс ачиж буулгадаг талбай байна. Үнэн аймаар газар байгааз?

Цагаан Хадны суурин газар. Навтайсан хэдэн шавар байшин, навсарсан хэдэн бор гэр байна да. Гашуун Сухайт хилийн боомт түр горимоор ажилладаг байхад хил жилдээ 1-2 удаа нэг сарын хугацаатайгаар нээгддэг байсан гэсэн. Тэр үед л нутгийн болон ойр хавийн аймаг сумынхан Цагаан Хадан дээр овоордог байсан гэсэн. Бараг л наадам болж байгаа газар шиг баыдаг байсийм байхаа. Тэр үед ямар нүүрс ч ийм их зөөдөг байсан биш, Цагаан Хад цагаанаараа л байсан хэрэг хэхэхэ. ГС хилийн боомт өнгөрсөн жилээс л байнгын ажиллагаатай болж эхэлсэн. Удахгүй харин 24 цагийн үйл ажиллагаатай Монголын хамгийн том боомт болно.

Миний сайхан говь нутаг минь арай ч дээ

Би та бүхэндээ энд Зөвхөн өмнөговь аймагын харцуулсан зурагийг хүргэе
 Ийм сайхан говь нутагийг минь арай ч дээ

 энэ сайхан газарт чинь хэдхэн жилийн өмнө амьдрал сайхан буцалж байлаа харин одоо юу болж байгааг та бүхэн нүдээрээ хараад таны зүрх сэтгэл урагдах шиг л болох болно




Та бүхэн энэ уурхайг хардаа энэ сайхан газар 10 жилийн өмнө ямар сайхан байсан бол одоо энд хүн амьдрах нь битгий хэл ногоо ч ургахгүй амьтан ч тонтохгүй л юм болоод байна даа тийм болохоор бид тэмцэх хэрэгтэй тэгэж байж л бид хойч үедээ үлдээх юмтай болох болно бидний энэ бие амь нас одоохондоо юу ч биш эх орон ирээдүй хойчийнхоо төлөө амь бие хайрлахгүй зүтгэх болно миний өвөг дээдс ч гэсэн энэ сайхан газар шорооны төлөө л амиа өргөсөн би бас тэмцэх болно

Энэ чинь одоо юу болж байна аа бид нар чинь эх орондоо байна уу хятадад байна уу

Монголчууд эх орондоо ажиллах боломжгүй болох нь. Гудамж метэрлэж, лаазаа өшиглөн, гудамжиндаа 70 мянгаа аваад тасарч унаад хэвтэж бай хэмээн ажилгүйчүүдээ адлаад урд хөршөөс царцааны нүүдэл мэт хөврөх хятад ажилчдын ажлын байрыг баталгаажуулж өгөхөөр манай төрийн түшээд гар хумхилгүй идэвхитэйгээр ажиллаж сууна. Ингээд энэ онд Монголд ажиллах Хятадуудыг компанийх нь нэртэй хүргье.

Зам засвар, шинэ замд :
China geo engenering – 370 хятад
Shingli engenering and Construction – 272 хятад
China jiansu Jianda Construction – 281 хятад
China gosuba group Construction – 574 хятад
Sino Hidro – 10
БСИЖМН ХХК – 140 хятад

Барилга :

Хунан констракшн инжинеринг групп – 300 хятад (Төв лабраторийн барилгад Монгол цагдааг зодож байсан)

Уул уурхай :
Даншен газрын тос -       300 хятад
Голден сий петролеум – 930 хятад
Петро Матад –               320 хятад
Капкорн Монголиа -       200 хятад
Сансарын геологи хайгуул – 335 хятад
NPI -                                  230 хятад
Петро Чайна Дачин Тамсаг Монгол – 1200 хятад
Гоби энэржи партнерс -     154 хятад
Зон хэн юу тиан –              1275 хятад
Эй пи и экс пи ар өү –        100 хятад
Болд Төмөр Ерөө Гол ХХК – 700 Хятад
Energy Resourse -               1100 хятад
M си эс –                           1400 хятад
Өндөр буянт Холдинг -       360 хятад
Гун Да -                            140 хятад


Нийт 10.691 Хятад
 
 
 
Энэ их хятадаар яах гээд байгаа юм бэ ? Миний монголын сайхан залуус байхад чинь бид нар өөрсдөө барилгаа бариад газараа ухаад байж чадна шүү дээ яагаад ийм их хужаа нар гэж , энэ чинь нөгөө улсын аюулгүй байдалд арай дэндүү хэтэрээд байгаа юм биш үү миний сонсож дуулсанаар бол ямарч оронд тэр улсын хүн амын 20 хувиас илүү гадаадын иргэн байх ёсгүй л гэдэг юм тэгэхэд чинь монголд маань 20 байтгуй хужаа нар ороод ирцэн юм биш үү

За ингээд бас нэг муухай мэдээ байна

Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Тагнуулын ерөнхий газрын дарга Р.Болд, Цагдаагийн ерөнхий газрын дарга Д.Сандаг-Очир, Монгол улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав нарт шаардлага хүргүүлэх тухай



Энэхүү шаардах бичгийг Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулийн дагуу ашиг малтмалын хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн үүсгэл санаачилгаар өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор байгуулсан "Уул уурхайгаа аваръя хөдөлгөөн" ТББ-аас Монгол Улсын Ерөнхий прокурор, Цагдаагийн ерөнхий газрын дарга нарт хандан хүргүүлж байна.

"Онги гол" хөдөлгөөний тэргүүн гэх иргэн Ц.Мөнхбаяр нь 2011 оны зургадугаар сарын 3 болон 5-ны өдрүүдэд олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслэлээр дамжуулан "...Хангайн нурууны бүс нутаг, Сэлэнгийн сав газар, Хэнтий, Орхон голын ай сав газраар олборлолт явуулж буй уул уурхайн компаниудад хандаж үйл ажиллагаагаа зогсоох тухай шаардах бичиг хүргүүлж, биелүүлэхгүй бол хүч хэрэглэн "нутаг чөлөөлөх" ажиллагаа хийнэ. Дээрх бүс нутагт ашигт малтмал олборлож буй компаниуд хөдөлгөөнийхний өмнөөс эсэргүүцэл илэрхийлбэл галт зэвсэг хэрэглэж, гар хөлийг нь буудах хүртэл арга хэмжээ авна..." гэжээ. /Ц.Мөнхбаярын мэдэгдлийг “Шууд.мн” сайтад бичигдсэнээр иш татаж авав/ Эл мэдэгдлийг хийж буй Ц.Мөнхбаяр гэгч нь "Онги гол" хөдөлгөөний нэрээр урьд өмнө нь бусдын өмч хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан төдийгүй хүний амь нас, эрүүл мэндэд ч ноцтой хохирол учруулж болзошгүй галт зэвсэг хэрэглэсэн үйлдлийг хийж байсан бөгөөд уг үйлдэлд нь холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа этгээд юм.

Ц.Мөнхбаяртай холбогдуулан үүсгэсэн дээрх эрүүгийн хэргийг мөрдөн шалгаж байгаа энэ цаг үед тэрээр дээрх хууль бус үйлдлээ давтан үйлдэхэд бэлэн буйгаа, өөрийг нь эсэргүүцсэн этгээдийн эсрэг галт зэвсэг хэрэглэн амь нас, эрүүл мэндэд нь халдах, хохирол учруулахаа ил цагаан, эрээ цээргүй мэдэгдэж байгаа явдал нь хүний эрх, эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдэлсэн, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилго бүхий Монгол Улсын хууль цаазад хэрхэн нийцэж байгаа асуудалд Төрийн хууль цаазын хэрэгжилтийг хангуулах үндсэн чиг үүрэг бүхий Монгол Улсын ерөнхий прокурор, нийгмиин хэв журам, аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд анхаарлаа хандуулж холбогдох хууль тогтоомжид заасны дагуу арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна.

Ц.Мөнхбаярын дээрх мэдэгдэл, үйл ажиллагаа нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан олон төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг өөртөө агуулж байна. Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 177 дугаар зүйлд заасан Зандалчлах, 178 дугаар зүйлд заасан Терроризм ,179 дүгээр зүйлд заасан Нийтийн эмх замбараагүй байдал бий болгох, 180 дугаар зүйлд заасан Уулгалан довтлох, 182 дугаар зүйлд заасан Зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл байгуулах, түүнд оролцох зэрэг олон төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг өөртөө агуулж байна. Иймд дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1.Бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг үл хүндэтгэн, өөрийн нь хууль бус үйл ажиллагааг эсэргүүцэн тэмцэх шударга иргэдийн эсрэг зэвсэглэн хүч хэрэглэхээ ил тод зарлаж буй Ц.Мөнхбаярын энэхүү үйлдлийг нэн даруй таслан зогсоож, гэмт халдлагаас иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийг хамгаалах талаар урьдчилан сэргийлэх шийдвэртэй арга хэмжээ авахыг Улсын ерөнхий прокурор, Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын удирдлагаас,

2. Ц.Мөнхбаярын урьд өмнө явуулсан галт зэвсэг хэрэглэсэн үйлдэлд нь үүсгэсэн эрүүгийн хэргийг мөрдөн шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд заасан үндэслэл /Ц.Мөнхбаяр нь дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй/, журмын

дагуу сэжигтэн, яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шалгах саналыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэхийг

Улсын ерөнхий прокурор болон Цагдаагийн ерөнхий газрын удирдлагаас шаардаж байна.

Ц.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүсийн адал балмад, хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас иргэдийн амь нас, эрүүл мэнд, тэдгээрийн болон аж ахуйн нэгжийн өмч хөрөнгөд ямарваа нэгэн хохирол учирсан тохиоддолд уг хохирол, түүний төлөөх хариуцлагыг уг гэмт үйлдлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үүрэг бүхий төр, засгийн эрх бүхий байгууллагаас нэхэх болохыг анхааруулж байна.

Ц.Мөнхбаяр нарын хүмүүсийн заналхийллийн эсрэг төр засгийн зүгээс шийдвэртэй арга хэмжээ авахгүй тохиолдолд уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгжүүд өөрсдийгөө хамгаалах талаар эрс шийдэмгий алхмыг хэрэгжүүлэхийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.



"Уул уурхайн салбараа аваръя" хөдөлгөөн
Энэ одоо юу вэ ? Уул уурхайгаа аварая гэнэ үүү эхлээд эх орон газар шороогоо хамгаалчих тэгээд дараа нь наад уул уурхайгаа зөв ашиглаад сурчих тэгээд энэ тэр гэж бай энэ бүх асуудал нь уул уурхайгаас мөнгө олдог баагийнууд бүгдээрээ наргиж цэнгэдэг мөнгө нь байхгүй болох гээд л ингэж байгаа юм тийм болохоор бүгдээрээ энэ Гал үндэстэн холбоог дэмжих хэрэгтэй монголоо гэсэн хүн болгон байгаа бүх хүч чадалаараа дэмжээд өгвөл бид ирээдүй хойчдоо идэх хоол амьдрах газар шороог нь бүрэн бүтэн үлдээх болно тэгэхгүй бол хэдхэн жилийн дараа гэхэд энэ газар шороо монгол гэсэн үндэстэн дэлхийн хөрснөөс арчигдах болно

Энд бас нэг юм байна монголын минь үзэсгэлэн төгөлдөр говь минь

та бүхэн энийг уншаад юу гэмээр байна даа

Монголын говьд торхнууд булсан нь цөмийн хаягдал байж болзошгүй

Армийн улс төрийн газрын дарга асан дэслэгч генерал Л.Пүрэвдоржтой ярилцлаа.
-Монголын нутагт цөмийн хаягдал байрлуулах тухай хэлэлцээр хийж байна гэх яриа гарсаар байгааг дуулсан байх. Таван жилийн өмнө Монголд цөмийн хаягдал байрлуулчихсан гэх мэдээг танаас анх сонсож, бас сонинд товчхон бичиж байсан. Тэгээд тэр сэдвээр дахин ярих хэрэгтэй юм байна гэж бодлоо л доо?
-За, тийм нэг ноцтой мэдээ байдаг юм аа. Өмнө нь би чамд цухасхан дуулгасан. Одоо арай дэлгэрэнгүй ярих цаг болсон шиг байна. Би Цэргийн улс төрийн газрын дарга байсан цаг. Нэг өдөр туслах орж ирээд “Тантай Зөвлөлтийн нэг хурандаа уулзаж чухал юм илтгэх хүсэлтэй гээд байна” гэлээ.
Маргааш нь ч билүү тэр хүнтэй уулзлаа. Монголд байсан Оросын гучин есдүгээр армийг хянаж байсан КГБ-гийн хэлтсийн хүн гэнэ. Энгийн хувцастай байсан. Тэр хүн хоёр ноцтой юм хэлсэн. Нэг нь манай нутаг тэнд тэндгүй байсан Оросын цэргийн хотхоны зарим нь хашаан дотроо нууцаар алт ухаж авч байсан гэнэ. Хоёр дахь нь манай говь нутагт цөмийн шаар булсан гэх бүр ч ноцтой мэдээ байсан юм.
Тэр хүн “Манай цэргийн эрхтнүүдийн энэ гэмт үйлдлийг хянаж, Байгалийн цэргийн тойрогт байдаг КГБ-гийн хэлтэстээ илтгэж байсан. Ямар ч арга хэмжээ аваагүй. Бодвол манай тэр хэлтсийнхэн хуйвалдаад өнгөрсөн байх. Одоо танай талд энэ хэргийг дуулгачихъя гэж би шийдсэн юм. Харин та миний нэрийг манай та-лын хэнд ч хэлэхгүй байхыг танаас хүсье. Шалтгааныг нь та хэлүүлэлтгүй мэдэх биз” гэсэн.
-Ийм ноцтой мэдээг аваад та ямар арга хэмжээ авсан бэ. Та Монголын цэргийн нэг удирдагч шүү дээ, Улс төрийн газрын дарга гэдэг чинь?
-Би энэ мэдээг авангуутаа ерөнхий сайдад илтгэсэн. Яг тэр үед өрөнхийлөгч хаачсан ч байлаа даа, эзгүй байсан юмдаг.ерөнхий сайд ерөнхийлөгчид илтгэнэ гэсэн юмдаг. Илтгээ байх. Тэгээд сайд, ерөнхий штабын дарга хоёрт хэлээд ажлын хэсэг томилож мөшгөж судалъя гэсэн санал хэлж зөвшилцөөд байлаа. Мөшгөх мөр тэр хүний ярьсанд байсан. Тэгээд арав гаруй хонож байтал би халагдсан. Ингээд тэр мэдээг мөшгөж хөөцөлдөх албаны үүрэг, албан боломж надад байхгүй болсон л доо. Гэхдээ сэтгүүлчийн хувьд хөөцөлдөх хорхой хүрээд байлаа.
Мөнөөх орос, еврөй ч юм уу, еврей нэртэй хүн байсан санагдана, хурандаа “Энэ хэрэгт танай хоёр геодизийн мэргэжилтнийг ашиглаж, газрыг нь хэмжүүлж тэмдэглүүлсэн байдаг юм” гээд нэрийг нь тэмдэлснээрээ хэлсэн. Оросууд чинь монгол хүний нэрийг зөв хэлж чаддаггүй шүү дээ. Чухам хэн гэж байгаа нь мэдэгдэхээргүй хазгай муруй юм хэлсэн л дээ. Энүүгээр нь баримжаалаад тэр үед говьд геодизийн ажил хийж байсан хүмүүсийг сурагласан.
Аюулаас хамгаалахын, нэг сайн таньдаг итгэлтэй хурандаагаар хайлгасан. Тэгж байтал мань хүн нэг хүн олсон байлаа.
-Өнөө хоёр геодизийн нэг үү?
-Тийм. Геодиз ч билүү, маркщөйдор ч гэлүү? Мон-голоор бол газар хэмжигч л дээ. Тэгээд бид хоёр юу асууж, яаж ярихаа сайн бэлдэж байгаад мөнөөх эрхэм дээр цохиж хүрлээ. Бид хоёрыг зүс таньж байсан. Тэгээд нэр усыг нь гаргахгүй, нууц далдын ёсыг сайн баримтална гэж ам өчиг өгч байгаад ярилцсан. Эхэндээ баахан тээнэгэлзэж байснаа бид хоёрын үгийг үнэмшээ юм байлгүй, тэгэсгээд нэг их цааргалалгүй ярьсан.
Хоёр гурав ч уулзаж, зөндөө удаан ярилцсан л даа. Мань хүний ярьсныг товчхон хэлье. Говьд газар хэмжиж тэмдэглэх ажлаа хийж явтал нь нэг өдөр оросууд ирээд танай байгууллагатай ярьж, танаар нэг ажил хийлгэхээр болсон гээд аваад явсан гэнэ. Тэр цагт оросын үгнээс гарч болох байсан биш дээ. Тэгээд эзгүй говьд очоод нэг газрыг хэмжиж, тэмдэглэж өг гэж тушааж. Мань хүн ч багаж хэрэгслээ ашиглаад тэмдэглээд л өгч.
Тэгсэн жижиг эксковатороор газар ухаад цэргийн хуягт машинаар хэдэн төмөр торхтой юм ачиж ирээд булсан гэнэ. Чухам юу булсныг газар хэмжигч маань яаж мэдэх вэ. Мэдэхгүй гэсэн. Тэгж юм булж байхад нисдэг тэрэг ирээд дээр нь зогсоод, эргэлдээд байж. Тэнд юм хийж байсан орос офицерууд “Генерал өөрөө ирж шалгаж байна шүү” гэцгээж байсан гэнэ. Тэрнээс нь болоод л, зүгээр ч нэг хог булж байгаа хэрэг биш байх нь гэж бодсон гэсэн.
Дараа нь оросууд л болсон хойно доо хоол унд, архи дарс зөндөө л юм болсон юм байх. Тэгээд оросууд “Энэ тухай хэнд ч хэлж болохгүй . Цэргийн нууц шүү. Онц чухал үүрэг гүйцэтгэсний төлөө дараа шагнал олгоно гэсэн юм байх. Сүүлд хээрийн ажлаасаа бууж ирсэн хойно нь Шинжлэх ухааны академийн нэг хүн дуудаж уулзаад чамайг чухал үүрэг сайн гүйцэтгэсэн гэж Зөвлөлтийнхөн шагнаж байна гээд мөнгө өгсөн гэнэ.
Тэр цагийн ханшаар бол тун мундахгүй, бараг санаанд багтамгүй их мөнгө өгсөн гэж газар хэмжигч маань ярьсан. Тэр үеийн үнээр шинэ машин худалдаж аваад бас цаана нь овоо юм үлдэхээр. Социализмын цаг, наяад он шүү дээ.

-Шинжлэх ухааны академийн тэр хүн нь хэн юм бэ. Манайд чинь цөмийн энергийн чиглэлээр судалгаа хийдэг, бас доктор болсон хүн хуруу дарам шүү дээ?

-Хүний нэр усыг нууна гэж ам өгсөн гэж би түрүүн хэлсэн шүү дээ. Бид хоёрт бол тэр хүний нэрийг хэлсэн л дээ. Тэр эрдэмтний болон бас бус хүний нэрийг хэлэх хэлэхгүйгээ мань газар хэмжигч л мэднэ дээ хө.
-Тийм байж. Тэр хүнээ олоод цааш нь…?
-Дагуулаад мөнөөх газарт нь очсон. Яггүй зүдэрч байж олсон. Арав гаруй жил өнгөрчихсөн болохоор арга ч үгүй биз. Хэмжсэн тэмдэгт газраа олох гэж их мунгинасан. Тригнометрийн гурвалжин гэж манайхан “а” мод ч гэдэг нэг юм байдаг даа? Тийм нэг цэгээс л хэмжиж тэмдэглэдэг юм байна. Тэр “а” мод гэдэг нь үнэндээ мод ч биш төмөр юм байна. Тэгсэн чинь манай наймаачид газар сайгүй байдаг тэрнийг нь мулт мулт татаж аваад Хятадад аваачаад зарчихаж.
Тэгээд олддоггүй. Газар дээр нь очоод бүтэн өдөр тэнэж байж арай гэж юм нэг оллоо. Бетонон суурийг нь шүү дээ. Өргөрөг, уртрагийн төдөн хэм төдөн минут, төдөн секунд гэсэн тэмдэглэл нь алга болчихсон. Гэхдээ газар хэмжигч маань мэргэжлийн хүн юм болохоороо тэндээс хэмжээд “Энэ хавьд л булсан даа” гэсэн баримжаа гаргалаа.
Тэр нь хааш хаашаа таван километр хэрийн газар. Өөрөөр хэлбэл хорин таван ам километр газар гэсэн үг. Тийм их газарт төмөрлөг мэдрэгч багажаар эрэл хийнэ гэсэн үг л дээ. Бид нар тэр газраа зурагт тэмдэглээд л эргэж ирсэн.
-Бид нар гэдэг чинь…?
-Хоёр генерал, нэг хурандаа, мөнөөх газар хэмжигч дөрвүүлээ. Хоёр жолооч явсан. Тэр хоёр бидний юу эрж бэдрээд байгааг мэдээгүй байх аа. Нэг генерал нь би…
-Нөгөө генерал, хурандаа хоёрын нэр ус бас нууц уу?
-За тэр хоёр хэн хэн бэ гэдгээ өөрснөө л гарч ирж хэлбэл хэлэгдээ.
-Их л нууцтай эд байж дээ. Зүгээр нэг төмрийн хог булаагүй л байлгүй яав гэж?
-Харин тийм. Олон улс дамнасан ноцтой гэмт хэрэг гарсан байж магадгүй мэдээ занги шүү дээ. Аюултай байхыг хэн байг гэх юм бэ? Цөмийн шаарыг чинь асар их мөнгө дагуулж өгч булуулдаг гэж байгаа. Учир нь аюул гамшиг л авчирч булж байгаа хэрэг шүүдээ.
-Одоо Монголд цөмийн хаягдал булах яриа гарсаар л байна. Нэлээд ноцтой асуудал биз?
-Ноцтой байлгүй яах вэ. Хэрэв тийм юм болж байгаа нь үнэн бол гэмт үйлдэл шүү дээ. Гадаад яамны сайд Занданшатар тийм яриа огт болоогүй гэж байхад зурагтаар албаны өөр зарим хүний хэлэх нь Монголын ураныг аваачиж боловсруулаад шаарыг нь буцааж авчирч булах тухай ярилцсан бололтой байна. Энэ хоёрын хэн нь худлаа хэлж байгаа юм бэ?
Хэн худлаа хэлж байгааг нь төрийн албанаас огцруулах ёстой. Монголын баялгийг авчихаад хортой хог шаарыг нь буцааж өгнө гэдэг чинь монголчууд биднийг басамжлан дээрэлхэж байгаа хэрэг мөн. Ийм яриа хэлэлцээ хийгээд явж байгаа монгол төрийн ажилтныг нэр усаар нь олон түмэнд ил гаргах хэрэгтэй. Өөрийн цөмийн шаар хоргуй байдаг юм уу? Би химийн мэргэжилтэн биш л дээ. Гэхдээ эрхбиш цэргийн мэргэжлийн хүний хувьд атом, цөмийн зэвсгийг судалж байсан.
Цөмийн шаарыг зузаан хар тугалган торхонд хийж, бас давхар бат бэх ган болд саванд хийдэг л юм гэсэн. Гэхдээ тэр тугалга, ган сав чинь огоот эвдэрдэггүй эд биш. Ер нь элэгдэж эвдэрдэггүй мөнх юм гэж энэ орчлонд л лав байхгүй. Юу нэгээс болоод, хэзээ нэгтээ эвдэрч л таарна. Тэр үөд тэсэж даах аргагүй гамшигт аюул болно шүү дээ. Нутаг усаараа, улс орноороо сүйрэхийг хэн байг гэх юм бэ?
Монголын говь нутаг чинь дороо далай шиг их устай. Тэр усанд миллграмм цацраг идэвхт хор ороход л говийн хүн зон, адгуус амьтан, өвс ургамал хамаг бүгдээрээ хордож хиарна. Бэтэг гэж мэс засал хийж авч хаяхгүй бол аминд хүрдэг нэг аюулт өвчин байдаг даа. Булсан цөмийн шаар бол бэтэг л гэсэн үг. Бэтэг гэснээс. Энэ мэдээг ил бад бичвэл тэр цагт аюултай байсан болохоор би уран зохиол болгож, “Бэтэг” гэсэн роман бичсэн.
Хэдийвээр хүн амьтан, газар усны нэрийг өөрчилж, газрын зургийн тэмдэгтийн тоо байг өмнө хойно нь оруулсан ч гэсэн тэр романыг сайн ажиглаж уншвал учир нь олдохоор байгаа. Урьд нь булсан байж магадгүй цөмийн шаарыг эрж хайхын оронд одоо дээрээс нь авчирч булах гэж далдуур оролдож байгаа бол энэ засгийн газар Монголын Засгийн газар биш хар элэгтэй, харийн засгийн газар байж таарна.
Энэ ялдамд хэлэхэд зарим албан тушаалтан Монголд цөмийн шаар булахыг дэмжиж буйгаа зориуд мэдүүлэх гэсэн янзтай авирлаж байгаа нь хэнд хандсан, ямар учиртай ааш юм бол? Тэгж авирлахын цаана ямар ашиг хонжоо нуугдаж байж таарах вэ гээд олон асуулт дагалдаж таарна.
-Монгол орноо боддоггүй тийм монгол хүн, тэр тусмаа эрх мэдэл бүхий албан тушаалтан байна гэхээр нэг л санаанд багтамгүй?
-Яагаад байхгүй гэж. Төр гувшиж завшсан мөнгө зоосоо гадаадын банкинд хийж, тэнд орон байшин барьчихсан, үр хүүхдээ гадаадад гаргачихсан баячуулын үр удам Монголд аж төрнө гэж би бодохгүй байна. Тийм этгээдүүд Монголд цөмийн шаар булуулж, баахан мөнгө түрийвчилж аваад л өнөөх харьд байгаа байшиндаа очоод үө үөээрээ суучихыг хэн байг гэх юм бэ?
Энэ орчлон өөдгүй муу хүнээр дүүрэн шүү дээ. өр нь Засгийн газар, ерөнхий сайд Монгол нутагт, хүний өөрийн ялгаагүй, цөмийн шаар булах санаархал гарсан уу, үгүй юү гэдэгт албан ёсоор нэртэй устай хариулж, монгол түмэнд ам өгөх ёстой гэж бодож байна. Бүр Засгийн газрын мэдэгдэл хэлбэрээр.
Энэ бол хоёр мянга арван хоёр оны сонгуулийн нэг амлалт болох учиртай.
Олхонууд Шаабар
caak.mn

Миний эх орон одоо юу л болж байна даа

энэ одоо юу болж байна бид чинь монголын үр сад мөн биздээ одоо бүгдээрээ босох цаг нь болсон байна эх орон ирээдүй хойчийнхоо төлөө

Sunday, June 5, 2011

Хүн гэж юу вэ ?

Нээрээ хүн гэж юу вэ ? Та нар юу гэж бодож байна . Миний бодол бол Хүн гэдэг бол зүгээр л амьтаны нэг төрөл аан гэхдээ амьтанаас нэг юмаараа л ялгаатай тэр бол сэтгэхүй болон оюун ухаан ингээд бодохоор амьтан хүн 2 бараг ялгаагүй гэр бүл газар нутагын төлөө байнга тэмцэлдэж байдаг арай нэг жаахан ялгаа нь гэвэл хүн арай илүү шуналтай гэх юм уу даа амьтан бол тэр шуналыг мэдэхгүй энэ дээр яагаад би шунал гэсэн гэхээр хүн бол байнга арай илүүг яаж олох вэ гэж байнга боддог яавал сайхан амьдрах вэ гээд л тэгээд л буруутан болно эсвэл гайгүй толгой нь ажилдаг нэг нь сайхан амьдарч байна гээд л хэдэн халтар төгрөгний хойноос амиа тавин зүтгэнэ харин жаахан тийм хүмүүс бол тэгэхгүй тэгээд л өсөхөөсөө үхэх хүртлээ тэгээд л нэгэн хэмээр явсаар байгаад л дуусана энд бас ахиад нэг төрөл байна тэр юу гэхээр бүх амьдралын үнэн мөнийг олчихсон хүн гэж бас байна тэд нар бол тэгээд тэр мөнгө энэ тэр сайхан амьдрал гээд яваад байхгүй харин хүн төрөхөөсөө үхэх хүртлээ юу хийх вэ гэдэгээ сайн ойлгсон хүмүүс байдаг би ч бас тэр хүн шиг болохыг аймар их хүсэж байгаа ч залхуу гэдэг юмнаас гарч чадахгүй л байна за тэгвэл залхуу гэж юу вэ ? залхуу гэдэг бол яг л тэнэг амьтан гэсэн үг юу ч хийхийг хүсдэггүй тэгээд л аманд нь хоол хийгээд өгөх юм тэрнийг нь идчээд л тэгээд л гэдэсээ илээд л хэвтэхийг хүсдэг тийм хүнийг бол үзэн яддаг ч гэсэн одоо би яаг ийм болох гээд л байна гэхдээ нээрээ эртээр нэг кино за ингээд ажил дээрээ л сууж байна одоо энд яг юу болоод байгааг би сайн ойлгохгүй л байна манай нэг дарга ажилаасаа гарна гэнээ тэгээд энд нэг герман новш л ирэх юм шиг байна даа гэхдээ миний хувьд яах үгүй нь сайн шийдэгдээгүй л байна амьдрал энэ ажил энэ тэр гээд л бүгд хэцүү л болоод байна даа тэгэхээр би яах уу ядаж байхад энэ виз нь дуусах гээд байдаг сунгуулах хэрэгтэй байдаг маргааш би амарна гээд хэлцэн байдаг тэгэхгүй бол ажилийн зөвшөөрөл авч чадахгүй шүү дээ ингээд бодохоор улам л хэцүү болоод байх юм даа би уг нь нэлээн л юм үзсэн мөртлөө болоогүй л юм байх даа би зүгээр л тайван амьдрахыг хүсэж байна шүү дээ ямар ч энэ тэр гэхгүй сайхан тайван ажил хийгээд л гайгүй намайг гэсэн эхнэр аваад л тэгээд л үргэлжилүүлээд л байхад болно би өөр илүү юм хүсээгүй шүү дээ даанч энэ амьдрал гэж миний сансанаар болохгүй юм даа тэгэхээр би тэмцэх хэрэгтэй гэж үү тэглээ гээд би юунд хүрэх вэ